"ЭрдэнэсТаванТолгой"-н хувьцаанаас нэг хүнд 10000 төгрөг л ногдоно

С.Бадарч
2023/02/06

ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа "ЭрдэнэсТавантолгой" компани нь төмөр зам гэх зэрэг газарт  50 гаруй тэрбум төгрөгний өртэй байгаа. Эдгээр өрийг төлөхгүй бол дараа жилээс дахин алдагдалтай ажиллана. Иймээс нэн тэргүүнд өрийг төлөх  нь зөв гэж үзэж байгаа. 2021 оны ашиг нь 190 гаруй тэрбум төгрөг байсан. Үүнийг хувьцаа эзэмшигч нарт тараахад нэг хүн 15 мянган төгрөг ногдохоор байна.

2022 оны ашиг нь 100 гаруй тэрбум төгрөг. Үүнийг ногдол ашиг болгон тараавал нэг хүнд 10 мянган төгрөг л ногдохоор байгаа. Тэгэхээр 10 мянган төгрөгийн хувьцаа болгон хүн нэг бүрт тараавал иргэдэд төдийлэн ач холбогдолтой биш. Харин ч инфляцийг хөөрөгдөх аюултай. Жилийн орлого 6-7 их наяд төгрөг байгаа. Тэгэхээр иргэн бүрт 2 сая төгрөг өгье гэвэл нэг ч зарлага гаргахгүйгээр л гаргана." гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна