Хамгийн өндөр оноо авсан хүн ажлын байрандаа очиход бэлэн болоод байна

С.Бадарч
2023/02/06

"Эрдэнэс монгол" ХХК-ийн сонгон шалгаруулалтын талаар Засгийн газраас мэдээлэл хийлээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын ялагчдыг зарлав. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "МУ-ын толгой төрийн өмчит үйлдвэрийн компани болох Эрдэнэс Монгол ХХК-ийн боловсон хүчнийг нээлттэй сонгон шалгаруулах ажлыг амжилттай зохион байгуулж дууслаа. Энэ хүрээнд нийтдээ давхардсан тоогоор 3400 орчим хүн анкет өгч, бүртгүүлсэн. Давхардаагүй тоогоор 2900 хүн мэдээллээ ирүүлсэн. Үүнээс 2084 хүн шалгалтад оролцох боломжтой болсоноос 1215 хүн шалгалтад орсон. Нэг ажлын байранд долоо орчим хүн ярилцлагын шалгалтад орохоор байв. Шалгалтад оролцсон хүмүүсээс хамгийн өндөр оноо авсан нь ажлын байрандаа очиход бэлэн болоод байна. Төрийн зүгээс энэ ажилд хяналт тавих зорилгоор ажилласан. 80 гаруй ажлын байранд сонгон шалгаруулалт зарлахад 2900 гаруй хүн бүртгүүлсэн. Тиймээс эдгээр боловсон хүчнийг төр ажиллуулж чадвал боловсон хүчин, ажиллах чадвар хэр их байгаа  нь харагдаж байна" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна