Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дахь тариан талбайгаас 12 боодол ногоон тэжээл хулгайлж, 48,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарчээ.
Өвс хулгайлсан хоёр этгээдийг бүлэглэж, бусдын эзэмшлийн талбай руу зөвшөөрөлгүйгээр орж, ногооны тэжээлийг тээврийн хэрэгсэлд ачиж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутай гэж Анхан шатны шүүхээс дүгнэсэн байна.
Улмаар тус бүрд нь нэг жилийн хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгон шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй, тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь буруу учир хэргийг хэрэгсэхгүй болгуулах” гэсэн гомдол гаргасан ч шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн аж.
Эрүүгийн хуульд гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураахаар хуульчилсан тул шүүгдэгч нар бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байна.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуйг бичсэн: Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СЕХ: Улс төрийн намууд нэр дэвшигчдээс хөрөнгө, мөнгө гаргуудахыг хориглоно
38 минутОнцгой байдлын ерөнхий газрыг Сүхбаатарын одонгоор шагналаа
2 цагНийслэлийн хэмжээнд “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэллээ
2 цагАяллын визтэй ирээд, хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг албадан гаргажээ
2 цагҮСХ: Манай улсын өрхийн сарын дундаж орлого 2.3 сая болж 28 хувиар нэмэгдсэн
3 цагЭхийн алдар I, II одонг 10 мянган ээжид нөхөн олгох тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо
3 цаг28 улсын бөө, Монголын бөөгийн холбоод оролцсон "Тэнгэр" фестиваль Хүй долоон худагт болно
3 цаг“Бурхан багшийн лагшин эрдэнэс” залах ёслол болно
4 цаг20 жилийн түүхтэй онцгой байдлын алба хаагчид ёслолын жагсаал хийлээ
5 цагСураггүй болсон уулчны цогцсыг олжээ
6 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна