"Хүүхдийн мөнгө" олгох хуваарийг наашлуулжээ

С.Бадарч
2023/02/03

Цагаан сарын шинийн нэгэн энэ сарын 21-ний Мягмар гарагт тохионо. Үүнтэй холбогдуулан хүүхдийн мөнгө, насны хишиг, алдарт эхийн одон, "Цалинтай ээж" хөтөлбөрийн тэтгэмж олгох хуваарийг наашлуулсан байна. 

Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын эх сурвалжийн мэдээлснээр хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн тэтгэмж, насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин ахмад настнуудын тэтгэврийг хоёрдугаар сарын 12-нд олгох аж.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг цагаан сар болох гэж буйтай уялдуулж хоёрдугаар сард урьдчилж олгоно гэдгээ мэдэгдэж байсан. Харин гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгох тов одоогоор тодорхой бус байна.

Хүүхдийн мөнгөний асуудлаар өрхийн мэдээлэл нь зөрүүтэй иргэд хоёрдугаар сарын 08-ны 17:00 цагаас өмнө анхан шатны нэгждээ хандаж засуулахыг ХНХЯ-наас санууллаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна