“Крипто Үндэстэн” ХК-ийн ханш +12.57-гоос -13.69 хувь болтлоо буурчээ

С.Бадарч
2023/02/03

Өнгөрөгч долоо хоногийн хамгийн савлалттай хувьцааны ханшаар “Крипто Үндэстэн” ХК байлаа. Тус компанийн ханш даваа гарагт +12.57 хувь байсан бол өчигдөр -13.69 хувь болтлоо буурсан байна. Зөрүү нь 26.26 байна. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжааны мэдээг танилцуулъя.

2023 оны 2 дугаар сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 1,987,041,318 төгрөгийн үнийн дүн бүхий 1,225,935 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол найман компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Бодь Даатгал” ХК (BODI +6.80%), “Силикат” ХК (SIL +5.56%) болон “Мон Бийф” ХК (MBF +5.18%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байжээ. “Жуулчин дюти фрий” ХК (SUL -10.07%) “Багануур” ХК (BAN -9.87%) болон “Булигаар” ХК (MBG -8.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай гарлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын хоёр сангийн 13,379 ширхэг нэгж эрхийг 7,025,577 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан нэг ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр арилжаалжээ.

TOP-20 индекс 0.04-өөр буурч, 38,047.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,913,885,324,447 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна