Автамашин алдсан хэрэг дахин гарлаа

С.Бадарч
2023/02/03

Цагдаагийн байгууллагад 2023 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 07 цагийн орчимд "Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх байрны гадна зогсоолоос автомашинаа алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалган Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг 16 настай, эрэгтэй “Г” хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Иймд иргэд тээврийн хэрэгслээ хулгайд алдахаас сэргийлэн автоамашиндаа дохиолол суурилуулах, машин дотроо эд зүйл орхихгүй байх, хяналтын камертай болон харуул хамгаалалттай зогсоолд машинаа байрлуулж хэвшихийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна