Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголыг 2023 оны хоёрдугаар сарын 06-08-ны өдрүүдэд Төрийн ордны Их Эзэн Чингис хаан танхимд зохион байгуулна.
Сонсголын эхний өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон зээлүүдийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үүнтэй холбогдуулан 59 гэрчийг дуудуулжээ.
Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол нь “Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт, зөвлөмж өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвийн хүрээнд гурван өдөр үргэлжилнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Онцгой байдлын ерөнхий газрыг Сүхбаатарын одонгоор шагналаа
1 цагНийслэлийн хэмжээнд “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэллээ
1 цагАяллын визтэй ирээд, хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг албадан гаргажээ
2 цагҮСХ: Манай улсын өрхийн сарын дундаж орлого 2.3 сая болж 28 хувиар нэмэгдсэн
2 цагЭхийн алдар I, II одонг 10 мянган ээжид нөхөн олгох тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо
2 цаг28 улсын бөө, Монголын бөөгийн холбоод оролцсон "Тэнгэр" фестиваль Хүй долоон худагт болно
2 цаг“Бурхан багшийн лагшин эрдэнэс” залах ёслол болно
3 цаг20 жилийн түүхтэй онцгой байдлын алба хаагчид ёслолын жагсаал хийлээ
5 цагСураггүй болсон уулчны цогцсыг олжээ
5 цагСагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрхийн сүүлчийн тэмцээн эхэллээ
5 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна