"Технологийн гайхамшиг" хэмээн тодотгожээ

С.Бадарч
2023/02/03

Япон Улсын Засгийн газрын 200 сая иенийн буцалтгүй тусламжийн хүрээнд байгаль орчны орон нутаг дахь ай сав газрын захиргаадад иж бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай 30 автомашиныг өнөөдөр хүлээлгэж өглөө.

Ингэхдээ 21 ай сав газрын захиргаа, 2 цаг уур орчны шинжилгээний газар, 2 аймгийн Байгаль орчны газар, 2 тусгай хамгаалалтын газрын захиргаа, 2 усны газарт тус тус хуваарилжээ.

Patrol Y61 загварын энэ машин богино долгионы радиотой, бүрэн тоноглогдсон, олон жил туршигдан батлагдсан инженерчлэлийн арга ухаанаар найдвартай жолоодлогыг дээд зэргийн тав тухтайгаар шийдсэн учраас технологийн гайхамшиг гэж тодотгосон байдаг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна