Шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцох хүсэлтийнх нь дагуу Т.Мөнхбаярын шүүх хурлыг хойшлууллаа

С.Бадарч
2023/02/03

"Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаярт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. 

Тус хэргийг шүүх хурал өнөөдөр болох байсан ч, шүүх хурал хойшилжээ.  Яллагдагч Т.Мөнхбаяр нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авчээ. Гэтэл өнөөдөр болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Т.Мөнхбаяр нь эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцоно гэх хүсэлтийг гаргасан байна. Иймд хэргийн оролцогчдыг оролцуулах шаардлагын үүднээс шүүх хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 15.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, яллагдагч нарт урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн аж.

Түүнд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна