"Хакухо аварга койн гаргаад би хохирчихлоо" гэлээ

С.Бадарч
2023/02/03

“Ворлд Плас дижитал” компанийн гаргасан койны луйврын талаар хохирогч сая мэдээлэл өглөө. Эндээс Хакухо аваргатай холбоотой бас нэгэн койний асуудал гарч ирлээ. Хохирогч гэх иргэн ярихдаа,

"2021 оны сүүлчээр “Ворлд Плас" гэх энэ койнийг гарган 10 орчим  тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Энэ койнийг гаргасан компани бол “Ворлд Плас дижитал” гэдэг компани. Үндсэн эзэн нь Хакуха  Даваажаргал байгаа. Нөгөөх нь Мотохару Кимура гэж Японы парламентийн гишүүн байсан гэж би сонссон, гуравдах нь Хасагийн Эрдэнэбаяр гэдэг хүн. Эд нар койн гаргасан. Тэр олон койноос юугаараа ялгаатай вэ гэвэл анх койн гаргаад албан ёсоор мэдэгдэл хийн энэ койнийг буцаагаад ямар нэгэн нөхцөлгүйгээр, өсөх, өсөхгүй нь хамаагүй, жилийн 24 хувийн өгөөж амлан худалдан авна гэж зарсан. 2022 оны нэгдүгээр сард энэ мэдэгдлийг хийсэн, тухайн үедээ нэг төгрөгөөр гарч байсан койн. Гэтэл хугацаа нь болоод буцаагаад койноо авья гэтэл шалтгаанууд хэлээд койноо буцаагаад худалдан аваагүй. Бид дөрөвдүгээр сард Эрдэнбаяртай нь уулзахад гадаадаас хөрөнгө оруулалт татаад түүгээрээ койноо буцаан худалдан авья, долдугаар сар гэхэд энэ асуудал дуусна гэсэн. Ингээд Эрдэнэбаяр алга болсон. Гэтэл өнөө Хакухо аварга, япон хүн хоёр чинь компанийн эзэмшигчдээс өөрөө гараад явчихсан. Би ийм нэртэй төртэй хүмүүст арай ингэж хуурахгүй байх гэж итгэсэн" гэв. Мэдээллийнхээ төгсгөлд "Төрөөс мөнгөө төлүүлэхээр хохирол нэхэж шаардахгүй ээ, харин хохироосон хүмүүсийг л олоод өгөхийг хүсч байна" гэсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна