"Ногдол ашиг авахгүй гэж байгаа хүмүүс ядарсан ард түмэндээ битгий гай бол"

С.Бадарч
2023/02/03

Удахгүй болох цагаан сараас өмнө "Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авах шаардлагыг зарим иргэдийн зүгээс илэрхийлж, хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр иргэдийн төлөөлөл "Өчигдөр ХҮН намынхан ногдол ашиг өгч болохгүй гэдэг зүйл ярьсан. Энэ бол маш харамсалтай. Ногдол ашиг авахгүй гэж байгаа хүмүүсийнх нь нэрийг тэмдэглэж аваад, Засгийн газар тухайн хүмүүсийн ногдол ашгийг битгий хий, улсын төсөв рүүгээ оруулчих. Ногдол ашиг авахгүй гэж байгаа хүмүүст ядарсан ард түмэндээ битгий гай бол. Нас барсан хүнээ хөдөөлүүлж чадахгүй болтлоо туйлдсан байна. Иргэдийнхээ эдийн засгийг нэгдүгээрт үзэх хэрэгтэй. Хүн эдийн засгийн эрх чөлөөтэй болчихвол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сонгуулиар саналаа худалддаггүй болно" гэв.

Мөн тэдний зүгээс ЭТТ-н ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжнэ гэдгээ илэрхийлсэн юм.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.41
    2023/02/07

    Ядарсан ардын тархиар тоглож сонгуулийн сурталчилгаа эхлүүлэв.

    Хариулах