Б.Идэр-Од гадаадад их хэмжээний хадгаламж байршуулсан байж магадгүй

С.Бадарч
2023/02/03

“Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нараас татан төвлөрүүлсэн 30 тэрбум төгрөгийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манипуляц хийж, олсон орлогыг угаасан гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.

Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн гэх  О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг цагдан хорьсон.

Цагдаагийн байгууллагаас хийсэн шалгалтын эхний дүгнэлтээр О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нар хамаатнуудынхаа дансыг ашиглан зах зээлд нууцаар койн нийлүүлж, арилжаалсныг тогтоосон гэх мэдээлэл байна. 

Харин тэдэнтэй  хамтарч байсан Б.Идэр-Од цагдаагийн байгууллагын шалгалтаас өмнө хувьцаагаа худалдан гадаад руу явсаныг хүмүүс мэднэ. Б.Идэр-Одын хувьд мэдээлэлд ойр байдгийн хувьд энэ бүхнийг урьдчилан харж тооцоолон ийнхүү гадаад руу гарсан байх гэх хардлагыг зарим хүмүүст төрүүлээд байна. Түүнийг ээжтэйгээ хамтран мөнгө завшсан гэх баримтгүй мэдээлэл нисээд эхэлжээ.

Тодруулбал, "IHC койний эхний арилжааны дараа Англи улсын Bank of England банкинд ээж Ц.Оюунгэрэл, хойд эцэг Жеффри Фолт тэргүүтэй дөрвөн хүний нэр дээр нийт хоёр сая фунт стерлингээр үнэлэгдэх хадгаламж байршуулсан" гэж нүүр номд нийтэлсэн нь ч байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна