Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замыг ирэх долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

С.Бадарч
2023/02/02

Монголын төмөр замын тээврийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар  хангадаг "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү өнөөдөр сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өглөө.

Энэ үеэр "Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замыг урьдчилсан төсөвт өртгөөр нэг их наяд 392 тэрбум төгрөгөөр барьсныг өнгөрсөн 12 дугаар сард хүлээж авсан. Нэг их наяд 392 тэрбум төгрөгийн 359.2 тэрбум төгрөгний ажлыг МТЗ,  454.9 тэрбум төгрөгний ажлыг ЗХЖШ,  557.9 тэрбум төгрөгний ажлыг УБТЗ хариуцан ажилласан. Нэг их наяд 392 тэрбум төгрөгөөс бусад тооцоолоогүй зүйлсийн зардлыг "Монголын төмөр зам" хариуцаад явахаас өөр аргагүй болчихоод байгаа" гэлээ. 

Дутуу зүйл гэдэгт нь 12 өртөө зөрлөгтэй байхаас зургаан зөрлөг, нэг өртөөтэй хийгдсэн, өртөө зөрлөгүүдэд байдаг зайлшгүй байх ёстой багаж тоног төхөөрөмжний 79 тэрбум төгрөг хасагдсан,  барилгуудын чанарын гүйцэтгэлийн асуудал, усны асуудал дээр усны шүүлтүүрийг нь шийдээгүй, өртөө зөрлөгүүд дэх ариун цэврийн асуудал, хөдлөх бүртгэлийн асуудал нь төсөвт өртөгт нь ороогүй гэх зэрэг зүйл байгаа юм.

Мөн "Монголын төмөр зам" ТӨХК -иас Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын 15-20 орчим км төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж байгаа аж. Уг боомтын төмөр замыг ирэх долдугаар сард ашиглалтад оруулж, 2023 ондоо 250-300 мянган тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна