Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө “Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хутгалуулсан хүн ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 19 настай, эрэгтэй “А” гэгч нь энэ оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23 цаг орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс Тоёота маркийн тээврийн хэрэгсэлд сууж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 5 буудлын орчим хүргүүлсэн байна.
Иргэн “А” нь тээврийн хэрэгслийн жолооч 24 настай, эрэгтэй “З”-тэй таксины төлбөрөөс болж маргалдан, зэвсэг ашиглан түүний биед халдаж, тээврийн хэрэгслийн тээшинд хийн Улаанбаатараас Орхон аймгийн чиглэлд авч явжээ.
Улмаар Бүсийн оношилгоо эмчилгээний төвд “Найзтайгаа хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаад хутгалчихлаа” гэж хэлээд хохирогчийг үлдээн гарч явахад нь Орхон аймгийн цагдаагийн газрын алба хаагчид саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Хохирогч “З” нь эмнэлгийн тусламж үйлчилгээ аван эмчлүүлж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Онцгой байдлын ерөнхий газрыг Сүхбаатарын одонгоор шагналаа
44 минутНийслэлийн хэмжээнд “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэллээ
54 минутАяллын визтэй ирээд, хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг албадан гаргажээ
1 цагҮСХ: Манай улсын өрхийн сарын дундаж орлого 2.3 сая болж 28 хувиар нэмэгдсэн
1 цагЭхийн алдар I, II одонг 10 мянган ээжид нөхөн олгох тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо
1 цаг28 улсын бөө, Монголын бөөгийн холбоод оролцсон "Тэнгэр" фестиваль Хүй долоон худагт болно
1 цаг“Бурхан багшийн лагшин эрдэнэс” залах ёслол болно
2 цаг20 жилийн түүхтэй онцгой байдлын алба хаагчид ёслолын жагсаал хийлээ
4 цагСураггүй болсон уулчны цогцсыг олжээ
4 цагСагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрхийн сүүлчийн тэмцээн эхэллээ
4 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна