Хирсний хууль бус ан дээд хэмжээнд хүрчээ

Б.Номин-Эрдэнэ
2023/01/31

Дэлхийн нэн ховор амьтдын “Улаан ном”-д орсон хирсийг хулгайгаар агнах явдал Намиби улсад эрс нэмэгдсэн байна. Хууль бус анд өртсөн хирсний тоо толгой, өнгөрсөн оноос хоёр дахин нэмэгдэж, дээд хэмжээнд хүрсэн талаар тус улсын холбогдох албаныхан мэдээллээ.

Тодруулбал, Намиби улсад 2021 онд 45 хирс хулгайн анчдын суманд өртөж хорогдсон бол өнгөрсөн жил энэ тоо 87 хүртэл нэмэгджээ. Эдгээр нь бүгд төрийн тусгай хамгаалалттай “Этош” байгалийн нөөц газарт үйлдэгдсэн нь мэргэжилтнүүдийн санааг зовоогоод байна. Хулгайн анчид “Этош” нөөц газарт өнгөрсөн жил 61 хар, 26 цагаан хирс хөнөөсөн гэх судалгаа гаргажээ.

Эх сурвалж:www.polit.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна