Л.Гантөмөр: С.Эрдэнэ мэтийн цөөнх нь тэгж байгаад учраа олох байлгүй дээ

С.Бадарч
4 цаг 34 минутын өмнө

АН-ын  ҮБХ болон АН-ын Их хурлыг хуралдуулах болсон талаараа С.Эрдэнэ өнөөдөр мэдээлсэн.  Тэр хэлэхдээ “АН-ын даргыг батламжлах хурлыг хэн зарласан юм бэ? АН-ын хурлыг хэн дуртай нь зарладаг юм уу? Хүсээд байгаа юм бол Л.Гантөмөр хүрч ирээд энэ сунгаанд оролцож болно” гэсэн юм.  

Үүнтэй холбогдуулан  Л.Гантөмөрөөс тодруулахад,  “С.Эрдэнэ айлын сахилгагүй хүүхэд үймүүлж байх шиг харагдаж байна. С.Эрдэнийн зарлаж байгаа хурал нь ирцгүй, хүн бага тул хүчингүй гэж үзэж байна. Саяын ҮБХ-ны хурлыг нь хар л даа. Цөөхөн хүн сууж байгаа биз дээ. Иймд миний материалыг маргааш 11:30 цагт Улсын Дээд шүүхэд Ардчилсан намын даргаар бүртгүүлэхээр хүргүүлнэ. Намайг сонгож, батлах үйл явц зөв зүйтэй болсон. Энэ нь 293 хүний ирцтэйгээр АН-ын Үндэсний бодлогын Хорооны хурал хуралдан Улс төрийн намын тухай хууль, АН-ын үндсэн дүрмийн дагуу зохион байгуулсан. Үүний хүрээнд намын даргаа сонгож, Намын ээлжит бус Их хурлаараа ёсчлон баталсан” гэлээ.

  • АН-ын тамгын атгасан С.Эрдэнэ АН-ын даргын сунгааг дахин зарлачихлаа шүү дээ. Тэгэхээр одоо Таныг сонгосон АН-ынхан яах вэ?
  •  -С.Эрдэнэ мэтийн цөөнх нь тэгж байгаад учраа олох байлгүй дээ.

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.24.91
    2023/01/29

    Увс хүн хөтөлбөрийн хүрээнд боловсрогдсон Гантөмөр цаашаа

    Хариулах
  • 103.26.193.185
    2 цагийн өмнө

    Больж үздээ.

    Хариулах