БШУЯ: Сурагчдын амралтыг сунгахгүй

Б.Номин-Эрдэнэ
2023/01/23

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилнэ. Ойрын өдрүүдэд хүйтэрсэн, мөн томуу, томуу төст өвчний тархалттай холбоотойгоор амралтыг сунгаж магадгүй гэх мэдээлэл гараад буй. Иймд БШУЯ "Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа" гэлээ.

Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл энэ сарын 30-нд эхэлж, найман долоо хоног үргэлжилнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна