Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг эцэслэн батлахаар шилжүүллээ

С.Бадарч
2023/01/20

Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө.

Хуулийг эцэслэн батлах санал хураалтад 52 гишүүн оролцсоноос 40 нь дэмжив. Ингэснээр хуулийг эцэслэн баталж, 2023 оны хоёрдугаар сарын 1-нээс дагаж, мөрдөхөөр боллоо. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар:

-ХЭҮК хүний эрхийн зөрчил байхгүйд онцгой анхаарч хуулийн зөрчил гарвал оруулж ирж хэлэлцэнэ. Хуулийн хэрэгжилт хангах болон хяналтын зөвлөл сонгон шалгаруулах ажлын хэсгээ байгуулж ажиллана. Зөрчил гарвал хуулийн хэрэгжилтийг хангах нь УИХ-ын үүрэг. Иргэдийн ярьж байгаа шиг хүний эрхийн болоод үзэл бодлоо илэрхийлэхэд зөрчил гарах юм бол хамтарсан ажлын хэсэг хянан үзээд гуравдугаар сарын 15-нд хаврын чуулганаар хэлэлцэх чиглэл өгч байна.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг эцэслэн батлахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ гэв.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна