“Зууны мэдээ” сонин “Урлан” буландаа угсаатны зүйн гэр музейг санаачлагч О.Маш-Эрдэнийг урьсан юм. Тэрбээр угсаатны зүйн холбогдолтой ховор нандин эд зүйлийг цуглуулсаар иржээ.
-Цуглуулгаа авдраар эхэлсэн нь юутай холбоотой вэ?
-1990 оноос ардчилсан чөлөөт нийгэм бий болсон. Би энэ үед залуу зураачдын үзэсгэлэнг зохион байгуулж Европын орнуудаар явсан. Тухайн улс орнууд түүх соёлынхоо үнэт өвийг нандигнан хадгалдаг юм билээ. Тухайлбал, далайн эрэгт байрлах тосгонд очиход алдартай зураачийнхаа бүтээлүүдийг музей болгосон байх жишээтэй. Цуглуулагч хүн эртний үзвэрийн эд зүйлээ цуглуулахдаа ховор эдлэлийн дэлгүүрээс хайж олно. 2010 онд эртний эдлэлийн нэг дэлгүүрт явж байлаа. Гэтэл гурван хятад иргэн орчуулагчаараа дамжуулж худалдагчтай “Дахиад 30 авдар авчихвал вагон дүүрлээ, олж өгөөч” хэмээн ярьж байв. Удалгүй тэд гараад явлаа. Тэдний авдар цуглуулаад байгаа шалтгааныг нь худалдагчаас асуусан. Өвөрмонгол болон Хятадын засгийн газраас угсаатны зүйн холбогдолтой зуун гэр музейг байгуулах сонгон шалгаруулалт зарласан гэнэ. Тэгээд л авдар цуглуулж явсан юм билээ. Үүний адил би угсаатны зүйн холбогдолтой эд зүйл цуглуулах ёстой хэмээн бодсон. Тэгээд цуглуулж эхлээд удаагүй байхдаа 300 гаруй авдартай болж хадгалах газар шаардлагатай боллоо. Манай эхнэр модны зах дээр ажилладаг байсан. Тиймээс даргатай нь ярьж байгаад нэг агуулахад нь авдарынхаа тал буюу 140 гаруйг нь хадгалж байлаа.
-Эртний эдлэлийн дэлгүүрээс худалдаж авахаас гадна цуглуулгаа хэрхэн баяжуулдаг вэ?
-Авдрыг хүмүүс тоодоггүй, хуучраад ирэхээр нь засаж янзалдаггүй байсан. Хэдэн жилийн өмнө нэг айлын хажуугаар гарахаар цонхоор нь хоёр авдар харагддаг байлаа. Уулзаад тухай асуухад орчин үеийн тавилга аваад хэрэглэхээ больсон гэсэн. Би авдрын цуглуулгадаа нэмэх бодолтой байгаагаа хэллээ. Тэд эзэндээ очлоо гээд өгсөн. Харин сүүлийн үед авдарын утга учрыг хүмүүс ойлгож эхэлжээ. Учир нь хос авдрыг гэрийнхээ хойморт байрлуулах болсон нь ажиглагддаг. Тиймээс цуглуулгаа олонд таниулах хэрэгтэй гэж бодсон. Өнгөрсөн хугацаанд үндэсний музейтэй хамтарч үзэсгэлэнгээ гаргасан. Энэ хүрээнд өөрийн цуглуулгаараа “Авдар цуглуулгын дээжис” хэмээх каталогоо гаргасан. Судлаач, эрдэмтдийн оролцоотой гаргасан бүтээл юм. Мөн өмнө жил бурханы загал зургаар каталог гаргасан.
-Бусад цуглуулгаараа бүтээл гаргах бодол бий юу?
-Орчин үед мэдээллийн технологи хурдацтай хөгжиж байна. Тиймээс бид үндэстнийхээ хувьд бусдаас хэл, соёл, түүхээрээ ялгарах ёстой. Цуглуулагч хүний ажил харахад энгийн мэт боловч эгэлгүй зүйлийг хадгалсан байдаг. Монголчуудын ахуй амьдралдаа хэрэглэдэг байсан эд зүйлс угсаатны зүйд хамаарна. Цуглуулагч нь эд зүйлээ хадгалах биш олон түмэнд таниулах хэрэгтэй санагддаг. Тухайлбал, авдар сав хэмээх каталог маань хэдэн зуун жил өртөөлөн бидэнд ирсэн соёлын их өвийн нэгээхэн хэсэг. Олон зуун жилийн өмнө хэрэглэж байсан эд зүйл түүхтэй байдаг. Мөн угсаатны зүй гэдэг нь өөрөө том хүрээг хамарна. Цаашид хувийн цуглуулгаараа модон бар, цайны соёл гээд бусад зүйлс орсон 10 бүтээл гаргах бодол бий.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, ААН-ээс нэхэх ёсгүй
8 цагЕрөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Ц.Раднаа гуайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
9 цаг12, 14 настай хүүхдүүд Prius 41 загварын автомашиныг хулгайлаад баригджээ
9 цагЭнэ онд 11 байршилд 5,980 хүүхдийн суудалтай сургуулийн төсөл арга хэмжээг шинээр эхлүүлнэ
11 цагСкүүтерийн ослын улмаас 2023 онд 266, 2024 он гарсаар 56 хүн Гэмтлийн эмнэлэгт ханджээ
11 цагНэг настай хүүхэд дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ
12 цаг"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг энэ сарын 20-23-нд хааж, засварлана
12 цагЭ.БАТ-АМГАЛАН: Ажиллаж байгаа үедээ түүхийг бүтээж, амжилт гаргах нь миний зарчим
13 цаг"Хайрын амлалт” арга хэмжээний хүрээнд 70 залуу хос хуримаа хийнэ
14 цагӨМӨЗО-д тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж эхэллээ
14 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна