Мэргэжлийн сүмо бөхийн маэгашира Ичиножёо А.Ичинноровын хэргийг Сумогийн холбоо өчигдөр хэлэлцэж, 2023 оны нэгдүгээр сарын тэмцээнд барилдах эрхийг хасав. Түүнийг согтуудаа Минато оякатагийнхаа гэргийд гар хүрсэн гэсэн мэдээ Японы шар хэвлэлээр гараад байсан билээ. Иймд сүмогийн холбооны Ёс зүйн хорооноос энэ сарын 22-нд Минато ояката болон Ичиножёог дуудаж, байдлыг тодруулсан байдаг. Гэхдээ өчигдрийн шийдвэр нь түүнийг бусдад гар хүрсэнд биш ковидын үеийн хөл хориог зөрчиж, гадуур гаран, уушийн газар орсонд нь шийтгэл оногдуулсан байна. Ичиножёо 2020 оны 11 дүгээр сарын 22, 2021 оны 8 дугаар сарын 23-нд Токио дахь Монгол хоолны газарт архи уусан гэжээ.
Мөн Минато оякатаг сурган хүмүүжүүлэх чадварын алдаа гаргасан хэмээн цалинг нь гурван сар 20 хувиар хасах болсон байна. Учир нь тэр Ичиножёог хорио зөрчин гадуур гарсныг нь мэдсэн ч холбоонд мэдэгдээгүй, нуун дарагдуулсан хэмээжээ.
Харин оякатагийн гэргийд гар хүрсэн хэргийн талаар цохисон биш, гараа татаж байгаад хүрчихсэн, мөн 5 жилийн өмнөх хэрэг, багшийн гэргий нь шийтгүүлэх хүсэл байхгүй зэргийг харгалзан үзэж хэрэгссэнгүй үлдээсэн байна.
/МОНЦАМЭ/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
100 цэцэрлэгийн багшийг "Соёлын боловсролын сургагч багш"-аар бэлтгэнэ
7 цагҮндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа
7 цаг1085 автобус утасгүй интернэттэй болно
7 цагБурхан багшийн их дүйчин өдрөөр хүндэтгэлийн жагсаал хийнэ
10 цагХүүхдэд согтууруулах ундаагаар үйлчилсэн караокед Прокурорын мэдэгдэл хүргүүлжээ
11 цаг"Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөнө
11 цагХануйн голын гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн болжээ
12 цагОлон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулахыг дэмжлээ
12 цагД.Амарбаясгалан: Энэ долоо хоногоос хямд үнэтэй орос гурил хэрэглэх боломжтой, сонголттой болж байна
14 цагГавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа
14 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна