Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 383 жилийн ойд зориулан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.
Ийнхүү хүчит 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Монгол Улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын заан Бердимуратын Серик үзүүрлэв.
Нийслэлийн ойн өдөрт зориулан жил бүр тогтмол зохион байгуулдаг уг барилдаан “Ковид-19” цар тахлын улмаас өнгөрсөн жил завсарлаад байсан. Энэ жилийн хувьд НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулав.
Бөхийн барилдааны дунд шөвгийн наймд улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Серик, улсын харцага Б.Зоригтбаатар, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр нар шалгарсан юм. Харин их шөвгийн дөрөвт улсын аварга О.Хангай, улсын заан Б.Серик, улсын харцага Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр нар тунан үлдсэнээс ийнхүү шинэ аварга О.Хангай найм даван түрүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдэд шагналыг нь гардуулан өгсөн юм.
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойн өдөрт зориулан үндэсний бөхийн барилдааныг 1994 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд тухайн оны барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэж байсан түүхтэй.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, ААН-ээс нэхэх ёсгүй
5 цагЕрөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Ц.Раднаа гуайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
5 цаг12, 14 настай хүүхдүүд Prius 41 загварын автомашиныг хулгайлаад баригджээ
6 цагЭнэ онд 11 байршилд 5,980 хүүхдийн суудалтай сургуулийн төсөл арга хэмжээг шинээр эхлүүлнэ
8 цагСкүүтерийн ослын улмаас 2023 онд 266, 2024 он гарсаар 56 хүн Гэмтлийн эмнэлэгт ханджээ
8 цагНэг настай хүүхэд дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ
8 цаг"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг энэ сарын 20-23-нд хааж, засварлана
8 цагЭ.БАТ-АМГАЛАН: Ажиллаж байгаа үедээ түүхийг бүтээж, амжилт гаргах нь миний зарчим
10 цаг"Хайрын амлалт” арга хэмжээний хүрээнд 70 залуу хос хуримаа хийнэ
11 цагӨМӨЗО-д тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж эхэллээ
11 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна