НЗДТГ-ын албан хаагчид цусаа хандивлалаа

Б.Номин-Эрдэнэ
2022/10/17

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойг угтан НЗДТГ-аас албан хаагчдынхаа дунд “Өөрчлөлтийг хамтдаа” аяныг зохион байгуулж буй. Энэ хүрээнд тус газрын Хүний нөөцийн удирдлагын хэлтсээс санаачлан “Цусаа бэлэглэе” үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Цусаа өгснөөр олон талын ач холбогдолтой бөгөөд эрүүл мэндээ хянах боломжтой юм. Тодруулбал, мэргэшсэн эмч таны судасны даралт, биеийн температур, жин, өндөр, цус багадалт зэрэг ерөнхий үзүүлэлтийг үзнэ. Ингэснээр артерийн даралт ихдэх, цус багадах зэрэг зарим өвчнийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжтой юм. Мөн цусаа тогтмол хугацаанд өгснөөр биед агуулагдах илүүдэл төмрийн түвшинг бууруулж, хорт хавдрын эрсдэлээс сэргийлдэг байна. Түүнчлэн цусаа бэлэглэсэн донорын цус идэвхтэй төлжин, цусны урсгалд шинэ эсүүд орж, бодисын солилцоо идэвхэжнэ. Цус шингэрч, зүрхэнд очих ачаалал багасах зэргээр эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна.

Бусдын төлөө зориулан өгсөн нэг хүний цус гурван хүний амийг авардаг хэмээн тооцвол өнөөдрийн үйл ажиллагаа 100 гаруй хүнд амьдрал бэлэглэлээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна