“Итгэл” төслийн хүрээнд иргэд сайн дураараа хорт зуршлаас татгалзах хөтөлбөрт хамрагдлаа

Б.Номин-Эрдэнэ
2022/10/18

Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг хорт зуршлын сөрөг нөлөөллөөс хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн “Итгэл” төслийн үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Уг төсөлд Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 44 иргэн сайн дураараа хамрагдсан байна.  Нийгмийн хариуцлагын хүрээнд Цагаан өргөө сувиллын газар хамтран ажиллаж, олон улсын арга зүйд суурилсан 28 хоногийн тусгай хөтөлбөрөөр сургалт, эмчилгээ үйлчилгээ үзүүлжээ. Энэ хүрээнд эм болон сэтгэл заслын хосолсон хөтөлбөр боловсруулж, хордлого тайлах эмчилгээ хийж, бясалгал, иог, дуун эмчилгээ болон гэр бүлийн уулзалт, зөвлөгөөг зохион байгуулан ажилласан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна