Зураач Н.Орхон: Галарейд байгаа "Азарганы ноцолдоон" эх зураг нь биш хуулбар

info@focus.mn
2022/11/18


Монголын Уран зургийн  галарейд хадгалагдаж байгаа сор бүтээлүүд 2008 оны 07/01-ны үймээнээр галд шатаж зарим нэг нь нийгмийн ороо бусгаа цаг үеүдэд ийм тийш зөөгдсөнөөс болоод алга болсон ноцтой мэдээллийг галарейн удирдлага болон зураачип хийлээ. Тэдний хэлснээр нийт 900 гаруй бүтээл галын улмаас устаж дахин сэргээх боломжгүй болсон бол 35 сор бүтээл ор сураггүй алга болсон байна. Учир нь нийгмийн шилжилтийн үед хэд хэдэн удаа музейн бүтээлүүдийг шилжүүлэн зөөсөн бөгөөд энэ үеэр алга болжээ. Тухайлбал, 1989 онд гадаадын зочид төлөөлөгчдөд үзүүлэхээр 40 эх бүтээл Их тэнгэрийн ам руу авч явсан. 1991 онд Дүрслэх урлагийн музейгээс уран зургийн галарей салахад тэр бүтээлүүд Их тэнгэрийн аманд үлдсэн. 2008 онд улсын тооллогоор энэ 40 бүтээлээс 35 нь ор сураггүй болж одоо галарейд хадгалагдаж байгаа  алдарт Азарганы ноцолдоон бүтээлийг  эх зураг биш гэсэн ноцтой мэдээллийг Ардын зураач, Төрийн хошой шагналт зураач О.Цэвэгжав агсны шавь Н.Орхон манай сэтгүүлчид  өгөөд байна. 

Дэлгэрэнгүй ярилцлагыг манай пейжээс уншаарай  https://fb.watch/gSKLz_UpdM/ 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна