Ш.ЭНХИЙН-ОДЫН БАГ АНХНЫ ХОЖИГДЛОО ХҮЛЭЭВ


Монголын алдрат сагсчин Шаравжамцын хүү Америкийн шигшээ багийн тоглогч Майк хочит Ш.Энхийн-Одын Дэйтон Флайерс баг өнөөдөр улирлын гурав дахиа тоглолтоо UNLV буюу Лас-Вегасын Невадагийн их сургуулийн багийн "Thomas & Mack Center"-т нь хийв. "Final Four"-т 4 удаа шалгарч нэг удаа аваргаар тодорч Лэрри Жонсон, Шон Мэрион тэргүүтэй NBA-гийн олон шилдэг тоглогчдыг бэлтгэн гаргасан тус сургуулийн эсрэг "Дэйтон"-ы залуус тун сайн эхлүүлсэн ч 52:60-аар анхны хожигдлоо хүлээсэн.  Тэрбээр өчигдөр алдааны асуудалд эрт орсон ч 14 оноо, 4 удаа самбараас бөмбөг авсан юм.Түүний баг дараагийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 20-нд "Роберт Моррис" багтай тоглоно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна