ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг: ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг шалгаж буй шалгалтын дүн энэ сарын 25-нд гарна

info@focus.mn
2022/10/18

ШШГЕГ-ын дарга Д.Загджавын болсноос хойш тус газарт алдаа, зөрчил тасрахаа больсон. Тэр нь уртаас урт жагсаалт болчхоод байгаа талаар бид өмнө мэдээлж байсан.  Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар  "ХЗДХ-ийн сайдын тушаалаар ШШГЕГ-ын дарга  Д.Загджав холбоотой асуудлаар сахилгын болон эрүүгийн гэмт хэрэг зөрчилтэй холбоотой олон нийтийн мэдээллийг хэрэгслүүдээр гарсан болон албаны шугамаар ирсэн мэдээллүүдийг шалгах ажлын хэсэг гаргасан. Буруутай нь тогтоогдвол ажлаас нь чөлөөлнө." гэж мэдэгдсэн билээ.  Тэгвэл ШШГЕГ-ын дарга Д.Загджавын хууль бус үйлдлийг шалгахаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гаргасан Ажлын хэсгийн шалгалт эхэлжээ.  Тэгвэл энэ талаар өнөөдөр шуурхай тус Ажлын хэсгийг ахалж буй  ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос тодруулахад "Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хууль дүрмийн хэрэгжилт, алба хаагчдын сахилга, ёсзүй болон санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт оруулсан. Мөн ШШГЕГ-ын дарга Д.Загджавтай холбоотой бүх үйлдлүүд болон  бичиг баримтуудыг шалгаж байна. Энэ талаар нэмэлт мэдээ, мэдээлэл өгөх бол Ажлын хэсэгт хандах боломжтой. Тус төлөвлөгөөт бус шалгалтын дүн энэ сарын 25-нд  гармагц Д.Загджавыг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шуурхай хэлэлцэнэ." гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна