РЦНК-ийн ногоон байгууламжийг устгасан "ЭДД ЭНД ЭДД" КОМПАНИ НӨХӨН ТӨЛБӨРӨӨ ТӨЛСӨН ҮҮ

info@focus.mn
2022/09/30

БЗД-ийн нэгдүгээр хороо РЦНК-ийн урд талбайн ногоон байгууламжийг сүйтгэж байна гэх асуудлаар оршин суугчид нь гомдол гаргасан. Гомдлын мөрөөр Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, уг газрын хашааг буулгасан. Мөн БОАЖЯ, МХЕГ, Экологийн цагдаагийн алба болон Ногоон байгууламж хариуцсан хэлтсийн мэргэжилтнүүд газар дээр нь ажилласан байдаг .  Харин энэ сарын 21-ний өдөр  Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас "Эдд энд Эдд констракшн" ХХК-д мэдэгдэл хүргүүлж Газрын тухай хуулийн 4,12 ахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 49,3,3 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгожээ.

"Эдд энд Эдд" компани нь БЗД-ийн РЦНК-н эргэн тойрон дахь ногоон байгууламжийг сүйтгэж 3500м.кв талбайд барилга угсралтын ажил эхлэх гэж байсан бөгөөд уг талбай дээр ямар ч зөвшөөрөлгүйгээр мод тайрсанд нь НМХГ-аас нөхөн төлбөр төлүүлнэ хэмээн мэдэгдсэн. Одоогоор хчинээн төгрөгийн хохирол учруулсан хэдэн төгрөг төлсөн нь тодорхойгүй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна