Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Төрийн тахилгат Суварга хайрхан ууланд холбогдох түүх, шашин, соёлын судалгааны үр дүнтэй холбоотой эрдэм шинжилгээний бага хурал тус аймагт болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Уул ус, овоо тахилга, уламжлалт зан үйлд хүндэтгэлтэй хандаж, төрийн тахилгат хайрхнууд, үндэсний бахархалт зүйлсийг дээдлэн хамгаалах…”-аар тусгасан.
Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан судалгааны баг Суварга хайрхан уулын тайлга тахилгын уламжлал, шинэчлэл, зан үйл болон байгаль, газар зүйн онцлог зэргийг судлах, уулын тэнгэрийг тайх тахилгын ёслолын дэг, ёслол үйлдэх хуваарийг шинэчлэх эсэх талаар санал боловсруулжээ.
Суварга хайрхан уулыг нутгийн иргэдийн санал, хүсэлт зэргийг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 183 дугаар зарлигаар Төрийн тахилгатай болгосноос хойш гурван удаа тахиад байна.
Монгол төрөөс ард түмний дунд хадгалагдан үлдсэн байгальд ээлтэй зан үйл, дэг ёс, аргуудыг нээн илрүүлэх, судлах, сурталчлан таниулахад анхаарч байгаагийн нэг илрэл нь уул хайрхдын тэнгэрийг тайх ёслол юм.
Өнөөдрийн байдлаар Төрийн тахилгат 12 хайрхан уулыг таван жил тутам тахиж байна.
Цаашид төрийн ёслолыг уламжлалт зан үйлийн дагуу үйлдэхэд анхаарч, бүх хайрхан ууланд үе шаттай судалгаа хийх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, ААН-ээс нэхэх ёсгүй
16 цагЕрөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Ц.Раднаа гуайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
17 цаг12, 14 настай хүүхдүүд Prius 41 загварын автомашиныг хулгайлаад баригджээ
17 цагЭнэ онд 11 байршилд 5,980 хүүхдийн суудалтай сургуулийн төсөл арга хэмжээг шинээр эхлүүлнэ
19 цагСкүүтерийн ослын улмаас 2023 онд 266, 2024 он гарсаар 56 хүн Гэмтлийн эмнэлэгт ханджээ
19 цагНэг настай хүүхэд дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ
19 цаг"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг энэ сарын 20-23-нд хааж, засварлана
20 цагЭ.БАТ-АМГАЛАН: Ажиллаж байгаа үедээ түүхийг бүтээж, амжилт гаргах нь миний зарчим
21 цаг"Хайрын амлалт” арга хэмжээний хүрээнд 70 залуу хос хуримаа хийнэ
22 цагӨМӨЗО-д тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж эхэллээ
22 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна