Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Байгаль орчны бодлогын зөвлөх Н.Батхүү нар Швейцар Улсын Женев хотод төвтэй Олон улсын худалдааны төвийн дэд захирал Дороти Тембо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр 2023 онд Улаанбаатар хотноо Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн экспортыг хөгжүүлэх олон улсын форум зохион байгуулах талаар санал солилцлоо.
Монгол Улс төдийгүй бүс нутаг, дэлхийн экспортын хөгжлийг дэмжихэд талуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, ажил хэрэгч санал, санаачилга чухал гэдэгт талууд санал нэгдэв.
Ялангуяа Монгол Улс богино хугацаанд экспортыг огцом нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа энэ үед олон улсын форумыг Улаанбаатар хотод зохион байгуулах нь хөрөнгө оруулагчдыг татах ач холбогдолтойг Ерөнхийлөгчийн зөвлөхүүд илэрхийлэв.
Ерөнхийлөгчийн санаачилсан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, бүс нутагтаа хүнс экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд энэ форум чухал хувь нэмэр оруулахыг онцлов.
Дэлхийн экспортыг хөгжүүлэх олон улсын форумд дэлхийд танигдсан, нэр хүндтэй шилдэг мэргэжилтэн, улс төрийн зүтгэлтэн, хөрөнгө оруулагчид оролцдог юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын хаврын чуулганд 76 гишүүнээс ердөө 13 нь л бүрэн ирцтэй оролцжээ
3 цагУИХ-ын дарга Г.Занданшатар ЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накадаг хүлээн авч уулзлаа
5 цагСүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
6 цагБарилдааны үеэр өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлдсон аймгийн арсланг ₮100,000-аар торгожээ
6 цагЗохион байгуулалттай гэмт бүлэглэлд 1-16 жилийн хорих ял оноолоо
6 цагХүчилтөрөгч, хөтөчгүйгээр Эверестэд авирахаар явсан монгол уулчид сураггүй болжээ
7 цагДуучин Ailee болон Single's inferno-ын оролцогч Choi Sihun нар ирэх жил хуримаа хийнэ
7 цагНэр дэвшүүлэх ажиллагаагаар намууд “нэр үгүй” хүмүүсээ шахаж чадах уу?!
8 цагБ.Хулан, Т.Тулга, Э.Даваанасан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа
8 цагУлаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэхээр боллоо
9 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна