Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2022 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорлоо.
Журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар сум, хороондоо тэргүүлсэн бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангах юм.
Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан хүний оролцоогүйгээр журмын шалгуурыг шалган, болзол хангасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг.
Автоматаар шүүж гаргасан шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэл, аймгийн Боловсролын газраар баталгаажуулан, нийт 415 хүүхдийн нэрийг зарлаж байна.
Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ.
Мөн харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэх юм.
Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн суралцагчид бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгдэнэ.
Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн 415 хүүхэдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их, дээд сургуулиуд холбогдож зааварчилгаа мэдээлэл өгнө.
Жагсаалтад багтсан хүүхдүүд дараах хаяг, утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.
МУИС-ийн II байр 307 тоот. 99949945
ШУТИС-ийн I байр 217 тоот. 99096021
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-тай танилцана уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана
25 минутИх тэнгэрээс алдагдсан 21 уран зургийн долоог нь олжээ
37 минутХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ ГАРЛАА
50 минутХүнсний дэлгүүрт гарсан галыг унтрааж 328 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
56 минут2024 ОНД ДААТГАЛААР ҮЙЛЧЛЭХ АМРАЛТ, РАШААН СУВИЛАЛ
15 цагБусдаас хахууль нэхэж, шаардсан албан тушаалтны хэргийг прокурорт хүргүүлжээ
16 цагМаргааш цахилгаан хязгаарлах байршлууд
16 цагБалетчин бүсгүй М.Цэрэндолгорын амьдралын түүхээс
16 цагЕрөнхийлөгчийн ивээл дор 3 дахь жилдээ "Сувилагчдын өдрийг" зохион байгууллаа
17 цагЗэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан этгээдүүдэд 16 жилийн хорих ял оноолоо
17 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна