ХОВДЫН ДАРГА НАР ХӨШӨӨТ ХӨГЖИЛ САНГИЙН 310 САЯ ТӨГРӨГӨӨР БӨХЧҮҮДЭЭ УРАМШУУЛЖЭЭ

info@focus.mn
Өчигдөр 18 цаг 40 минут

Уул уурхайн үйл ажиллагаатай аймаг, орон нутаг бүр дэргэдээ Хөгжлийн сан байгуулан уул уурхайн компаниудыг сааж,  төсвийн алдагдлаа нөхөж амьдардаг. Төсвийн дэмжлэг, өөрийн орлогоос гадна жилдээ хэдэн зуун саяас тэрбум төгрөгийг хандивлагч компаниуд Хөгжлийн санд төвлөрүүлдэг. Энэ мөнгийг орон нутгийнхний эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудал,  нутаг орны хөгжилд зарцуулах ёстой. Гэтэл Ховд аймгийн удирдлагууд Үндэсний их баяр наадмаар цол хүртсэн бөхчүүд, харваач, тамирчныг энэ сангийн хэдэн зуун сая төгрөгөөр  урамшуулсан баримт энэ байна.

 Хөшөөт хөгжил сангийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг аймгийн ИТХ-аас баталдаг. Гэтэл энэхүү урамшуулалд зарцуулагдсан 310 сая төгрөгийг хэний, ямар зөвшөөрлөөр өгсөн нь тодорхойгүй байна. Баримтаас харахад

  • Монгол Улсын аварга О.Хангайд  -200 сая
  • Монгол Улсын заан Б.Бат-Өлзийд – 50 сая
  • Монгол Улсын начин Б.Сосорбарамд -20 сая
  • Монгол Улсын мэргэн – Б.Мөнхзоригт – 10 сая
  • Хэт холын зайн гүйгч ОУХМ Ч.Батжаргалд -10 сая төгрөгийн урамшуулал тус тус олгожээ. Урамшууллынхаа эх сурвалжийг “2022 хил гаалийн нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор Хөшөөт хөгжил сангийн давсан орлогоос олгов”  хэмээн тайлбарласан байх юм.

 1.  БАРИМТЫГ ФОКУСЛАЯ 

Хөшөөт хөгжил сан гэж юу вэ? Хэзээ байгуулагдсан, хэн санхүүжүүлдэг бэ?

Ховд аймгийн Дарви суманд Хөшөөтийн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг  МоЭнКо ХХК орон нутгийн хөгжлийг дэмжих үүднээс 2014 онд байгуулжээ.

Тус компани экспортолсон нүүрсний тонн тутмаас энэхүү санд хөрөнгө оруулж, уг хөрөнгө оруулалтыг Ховд аймгийн ИТХ-аар жил бүр хэлэлцэн батлах замаар эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарт зарцуулдаг хэмээн Ховд Хөшөөт Хөгжил сан |khushuut development| (moenco.mn) албан ёсны сайтдаа бичжээ.

Тэд 2014 онд 140 сая, 2015-2016 онд 329 сая, 2017 онд 1.3 тэрбум, 2018 онд 1,2 тэрбум, 2019 онд 2.4 тэрбум, 2020 онд 1.5 тэрбум, 2021 онд 2.2 тэрбум, 2022 оны хоёрдугаар улиралд 4.3 тэрбум төгрөгийг тус тус хандивласан юм байна.

Тус компанийн нүүрсний экспорт энэ жил харьцангуй сайн байсан бололтой. Тиймдээ ч өмнөх жилүүдийнхээс хавьгүй их буюу 2 дахин их хандивыг тус санд төвлөрүүлжээ. Гэтэл үүнийг нь давсан орлого хэмээн үзэж тайлбарлан дээрх 310 сая төгрөгийн урамшууллыг тараажээ. Учир нь аймгийн ИТХ-аас 2022 онд МОЭНКО компанийн хандивыг  3,4 тэрбум  төгрөг гэж төлөвлөсөн байжээ.

2.  БАРИМТЫГ ФОКУСЛАЯ 

Хөгжлийн сангийн мөнгийг юунд зарцуулав? Хэн хяналт тавьдаг вэ?  Хөгжлийн сангийн мөнгө хөгжилд биш нөхөөсөнд явж байна уу?

Хөшөөт хөгжил сан байгуулагдсанаас хойшх өнгөрсөн 8 жилийн хугацаанд нийт 13 тэрбум 369 сая төгрөгийг МоЭнКО компани хандивлажээ. Компанийн сайтад мэдээлснээр 400 гаруй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн гэнэ. Үүний үр дүнг орон нутгийнхан нь үнэлж дүгнэж байгаа байх.

 Харин хамгийн сүүлийн буюу  2022 оны Сангийн тайлангаас хэсэгхэн баримтыг сөхвөл энэ сангийн мөнгө Ховдын хөгжилд биш төсөл хөтөлбөр нэрээр дарга нар,  хувь хүмүүст л зарцуулагддаг бололтой.

  • ИТХ-ын төлөөлөгчдийг мэргэшүүлэхэд – 80 сая төгрөг
  • Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах - 413 сая төгрөг
  • МУГЖ Болормаа, Цолмон нарт уран бүтээлийн дэмжлэг -50сая төгрөг
  • Алсын зайн гүйлтийн амжилт тоогтоосон Даваажамцад 2 өрөө байр – 86,4 сая төгрөг
  • Олимпийн хүрэл медальт Б.Болортуяад 2 өрөө байрны дэмжлэг – 50 сая төгрөг
  • Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалт – 80 сая төгрөг зэргээр лав тэрбум төгрөг нь  зарцуулагджээ.


Үүнээс гадна  элдэв чуулга уулзалт, нийтийн орон сууцыг хэрэглээний усаар хангах, “Шинэ Ховд Жаргалант” ТҮК-ийн үйл ажиллагааны зардалд зэргээр аймаг орон нутгийн төсвийн цоорхойг нөхөхөд зориулалт бусаар зарцуулагддагийг  дээрх баримт баталж байна.

ФОКУС АНАЛИЗ:

Уул уурхайн компанийн ажилтнуудын хөлс хөдөлмөрөө дуслуулан байж олсон мөнгийг хандив нэрээр авдаг ийм сангууд ганц Ховдод биш олон аймагт бий. Аймаг төдийгүй сумдад хүртэл байдаг.

Сан нэртэй ч яг үнэндээ  орон нутгийн дарга нарын “оффшор” шахуу хөрөнгө болсон энэ сангуудын мөнгийг зөв зүйлд нь зориулалтын дагуу зарцуулдаг байсан бол өнөөдөр аймаг орон нутаг байтугай Монгол Улс хөгжлийн манлайд хүрсэн байхсан. Харамсалтай нь цаасан дээр тайлан болж гардагаас өөрөөр аймаг орон нутгийн ийм сангуудад хөндлөнгийн байтугай компанийн хяналт ч байхгүй байна.

 Тиймээс ФОКУС ФАКТ Ховд аймгийн “Хөшөөтийн хөгжлийн сан”-гийн талаар лавшруулан судалж хөшүүлдэг биш хөгжүүлдэг сан болгохын төлөө мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно. 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.36
    2022/09/20

    Suriin harvaand turuulsen mergendee 100 say Hangaid 100 say uguh estoi shuu dee.Arai shudraga bus bailj bnaa.Suriin mergen bas eriin 3 n naadmiin uuriin turulduu turuulsen shuu dee.

    Хариулах
  • 66.181.182.34
    2022/09/19

    Ийм юм тавьчихаад хууль эрх зшй ярьдаг хэн бэ чи

    Хариулах
  • 66.181.160.15
    2022/09/18

    пүрэвганди идэж хандаггүй хараал идмэр бна.?????? Гөлөгүүд та нар даврахгүй шүү?????

    Хариулах
  • 150.129.142.217
    Өчигдөр

    Новш юмаа

    Хариулах