БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Ассемблейн дэд дарга Ким Ён Жү-ийн санаачилгаар 2022 оны 09 сарын 02-ны өдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн ордонд “Монголын эмзэг бүлгийн хүүхдүүдийн дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл, шийдвэрлэх гарц” сэдэвт мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт БНСУ-ын эрүүл мэнд, байгаль орчны салбарын мэргэжлийн судлаач эмч болон Мэргэжлээс шалтгаалах өвчин, орчны өвчин судлалын төв, Хөдөлмөрийн эрүүл ахуй судалгааны хүрээлэнгийн удирдлагууд илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, түүнээс үүдэлтэй өвчлөлийн төлөв байдлын талаар танилцуулав.
Мөн Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний явцын талаар мэдээлэл өглөө.
Цаашид Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааг эрүүл мэнд, байгаль орчны салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх болон үр дүнд хүрэх боломжтой арга замыг эрэлхийлэх зорилготой мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын хамтарсан баг байгуулахаар боллоо.
Талууд эрүүл мэндийн болон байгаль орчны чиглэлээр урт хугацааны төсөл хэрэгжүүлэх бөгөөд үүнтэй холбоотой хэлэлцүүлэг, семинарыг ирэх 12 дугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын хаврын чуулганд 76 гишүүнээс ердөө 13 нь л бүрэн ирцтэй оролцжээ
1 цагУИХ-ын дарга Г.Занданшатар ЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накадаг хүлээн авч уулзлаа
3 цагСүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
4 цагБарилдааны үеэр өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлдсон аймгийн арсланг ₮100,000-аар торгожээ
4 цагЗохион байгуулалттай гэмт бүлэглэлд 1-16 жилийн хорих ял оноолоо
4 цагХүчилтөрөгч, хөтөчгүйгээр Эверестэд авирахаар явсан монгол уулчид сураггүй болжээ
5 цагДуучин Ailee болон Single's inferno-ын оролцогч Choi Sihun нар ирэх жил хуримаа хийнэ
5 цагНэр дэвшүүлэх ажиллагаагаар намууд “нэр үгүй” хүмүүсээ шахаж чадах уу?!
6 цагБ.Хулан, Т.Тулга, Э.Даваанасан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа
6 цагУлаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэхээр боллоо
7 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна