ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Эрчим хүчний яам болон Тавантолгой түлш ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа


Эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг шалгах, эрчим хүчний системийн бэлэн байдлыг бүрэн хангах тухайд салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцаж, чиглэл өглөө.

Ялангуяа цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа Улаанбаатар хотын хувьд эрчим хүчний хангамжийн өсөн нэмэгдэх хэрэглээг хангах эх үүсвэр, дамжуулах болон түгээх сүлжээнд шинэчлэл хийх шаардлагатай болоод байна.

Эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдсан байх нь улс орны тэргүүлэх зэргийн асуудал учраас Шинэ сэргэлтийн бодлогын нэг үндсэн чиглэл болгон Засгийн газраас анхааран ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна