ЗГХЭГ дарга Д.Амарбаясгалан: Төрийн байгууллага, албан хаагч бүр хүний эрхийг дээдэлж, хамгаалах ёстой


Монгол улсын үндсэн хуулийн 14-р зүйлийн 14.2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг.

Гэтэл Монгол Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзон нь нэр бүхий иргэний талаар илтэд нэр төр, алдар хүндэд нь халдсан хүний эрхийн мэдрэмжгүй, ёс зүйгүй мэдэгдэл хийж Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчлөө.

Энэ бол аливаа төрийн оролцоотой хуулийн этгээдэд ажиллаж байгаа аль ч албан хаагчийн хувьд асар ёс зүйгүй, бусдын эрхэд халдсан үйлдэл юм. Тиймээс ОМХСургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх ажиллагаа хийгдэж байна.

Цаашид төрийн байгууллага, төрийн албан хаагч бүр хүний эрхийг дээдэлж, хамгаалдаг, хүний эрхийн аливаа зөрчил гаргавал хариуцлага хүлээдэг хандлагыг төрийн бүх шатанд бүрэн нэвтрүүлэх болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна