Засгийн газар дэд сайд, ТНБД нарыг томиллоо


Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 31-нд болж дэд сайд, ТНБД нарыг томиллоо.

Батцэнгэлийн Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд, 

Жалавсүрэнгийн Бат-Эрдэнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, 

Лувсангийн Халтарыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын албан тушаалд тус тус томиллоо.
Мөн Чулуунцэцэгийн Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар,  

Нансалын Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар түр томиллоо.

Түүнчлэн ХНХЯ-ны сайд асан А.Ариунзаяаг МУ-ын Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр тус тус томиллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна