Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсгийг Н.Энхбаяр ахлахаар болжээ


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сарын 27-нд захирамж гаргаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Засгийн газрын дэргэдэх ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг томилжээ. 

Энэ ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд улс төрийн намуудын саналыг нэгтгэж, танилцуулах үүрэгтэй юм. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дараах хүмүүс багтсан байна:

1. Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг,
2. Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд,
3. Монголын үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл,
4. Шинэ намын дарга Ц.Гантулга.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.122
    2022/08/11

    Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Энхбаяр бол яах аргагүй байх ёстой хүний нэг. Оюуны өндөр чадамжтай, боловсрол мэдлэгтэй, аливаад нухацтай хандаж чадах хүн. Элбэгдоржоос хэд дахин дээгүүр хүн. Монгол улсын их өрийг тэглэж чадаж байсан хүн. 100% дэмжиж байна.

    Хариулах
  • 64.119.22.59
    2022/08/10

    Зөв .одоо хоёр танхимтай АИХ байгуулах үндсэн хуулийг оруулж ирэх байх гэж найдна.

    Хариулах