Таныг хамгийн ихээр стресстүүлдэг энгийн үйлдлүүд

Админ
2021/02/09

Хүн бүр стресс бухимдлыг асар том зүйлийн үр дүнд бий болсон гэж үзэж үүнийг засахын тулд маш их цаг хугацаа зарцуулдаг.

Гэтэл бид стресстэж, уурлаж бухимдаж, ядарч байгаагаа маш энгийн үйлдлүүээс болдог гэдгийг тэр бүр анзаардаггүй байна.Тэгвэл эдгээр энгийн  асуудлуудыг шийдэхэд ч мөн адил маш хялбархан байх болно.

 1. Цагийн юмыг цагт нь хийх төлөвлөгөөгөө бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй.  Хугацаа нь болоогүй юм чинь гэх мэтээр өөрийгөө тайвшруулах нь танд санааг тань зовоохоос өөр ач тусгүй.

 2.  Бидний санааг зовоож буй асуудлын 90% ирээдүйд бий болж магадгүй асуудлууд байдаг. Яг одоо бий болоогүй асуудлыг бодож шаналахын оронд тухайн зүйлийг өөрчилж болох боломж байгааг сана.

 3.  Хичээлээ хийж байхдаа наад зах нь хоёр цаг тутамд завсарлага авах хэрэгтэй.  Бидний тархи хүчилтөрөгчийг хангалттай хэмжээнд авч чадсан цагт л хэвийн ажилладаг учраас бид удаан хугацаанд сууж ажиллахад ядарч стрессддэг байна.

 4.  Хэрэв хэн нэгэн чамайг хичээлээ хийж байхад чинь саад болж байгаа бол эелдгээр саад болж байгаа гэдгийг нь хэл. Эс бөгөөс чи төвлөрч чадахгүй хий дэмий бухимдах хэрэг гарна.

 5. Олон зүйл дээр нэгэн зэрэг анхаарал хандуулах боломж бага тул ингэх гэж хичээх тусам та илүү их стрессдэнэ.

 6. Шаардлагатай үед тийм ч чухал бус зүйлд их цаг дэмий зрцуулснаас болж ч ядарч, стрессдлэг. Тиймээс бага цагийг зарцуулж өөрийн чухал гэж үзсэн зүйлдээ илүү цагийг зарцуулах нь өөрийн нөөц боломжоо тэгш хуваарилж амжилттай үр дүнг олж авах давуу талтай.

7. Унтахынхаа өмнө 10 минутыг зурагт үзэж, утсаа "маажиж", интернэтээр хэсэх нь таны биед  тийм ч таатай зүйл биш шүү. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна