БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Иргэн хүсвэл Донорын карт захиалан авч болно


Монгол Улсад 2024 оны 11-р сарын байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 366 хүнд бөөр, 278 хүнд элэг, 32 хүнд ясны чөмөг үүдэл эс, Хавдар судлалын үндэсний төвд 154 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийгээд байна.

Эдгээрээс 31 тархины үхэлтэй буюу амьгүй донороос 45 хүнд бөөр, 27 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж, 64 хүнд амьдрал бэлэглэжээ. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын 90 гаруй хувь нь амьд донороос буюу эцэг нь хүүдээ, охин нь ээждээ, ах нь дүүдээ гэх мэтээр эд, эрхтнийг нь шилжүүлэн суулгадаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас амьд донороос аль болох татгалзаж, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгахыг улс орнуудад зөвлөмж болгож буй юм. 

Донорын тухай хуульд, "Амьгүй донор" гэж тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, нас барсан нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцсыг хэлнэ гэж заасан. 

Амьгүй донор болж эс, эд эрхтэнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3.5 сая /3,500,000/ төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ тогтоолыг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн.   Амьгүй донор буюу тархины үйл ажиллагаа зогссон нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон иргэдийн олонх нь гэнэтийн осол, эсвэл тархинд цус харвасны улмаас нас эцэслэдэг байна. Манай улсад гэнэтийн ослоор жилд 600 гаруй хүн, тархинд цус харвах өвчнөөр 3000 гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба 2018 онд байгуулагдсан. Тус алба байгуулагдсан 2018 оноос хойш өнөөг хүртэл тархины үхэлтэй 292 боломжит донор илрүүлснээс 220 нь шалгуур хангаагүй байна. Үлдсэн 72 боломжит донорын гэр бүлтэй уулзаж, донор болгох хүсэлт тавихад 37 хүний гэр бүл донор болгох хүсэлтийг зөвшөөрсөн гэх мэдээллийг Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн Б.Алтантулга өгсөн юм.Сүүлийн хоёр жилийн статистикийг харвал:

  • 2023 онд хоёр донороос дөрвөн хүнд бөөр, хоёр хүнд элэг
  • 2024 онд таван донороос 10 хүнд бөөр, 4 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ.

Монгол Улсад:

  • 375 хүнд бөөр
  • 453 хүнд элэг
  • 34 хүнд чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ.

Донорын тухай хуульд зааснаар 21 ба түүнээс дээш насны Монгол Улсын иргэн өөрөө хүсвэл ирээдүйд донор болохыг зөвшөөрч болно. Үүний тулд И-Монголиа руу нэвтэрч, Үйлчилгээ цэснээс "Донорын зөвшөөрлийн хүсэлт" нэрээр хайж, хүсэлтээ гаргаж болно. Энэ үйлчилгээ нь Монгол Улсын иргэний гэнэтийн осол болон тархинд цус харваж тархины үхэлд орсон тохиолдолд өөрийн эд, эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн донор болох хүсэлтийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба руу илгээх болон донорын бүртгэлийн мэдээллийг шалгахад зориулсан үйлчилгээ юм. Иргэдийн цахимаар гаргасан хүсэлтийг дээр дурдсан мэргэжлийн байгууллага баталгаажуулж, Донорын карт хэмээх ногоон карт олгож И-Монголиа цэсэн иргэдийн нэр дээрх хуудасны Бичиг баримт цэсэнд байршуулсан иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэхийн ард байршуулна. Иргэн хүсвэл Донорын карт захиалан авч болно. Одоогийн байдлаар 1500 гаруй иргэн Донорын карт аваад байна гэж Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн Б.Алтантулга ярив. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна 29 минутын өмнө
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Их дуулга” тэмцээн Казахстаны Астана хотод өнөөдөр эхэлнэ 1 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 4 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно 5 цагийн өмнө
Б.Найдалаа: Хөвсгөл нуурт живсэн усан онгоц, машин тэргүүдийн заримыг нь буцаагаад усанд нь байрлуулвал яасан юм 22 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ 22 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна 22 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ ЛОББИ БҮЛЭГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО 22 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна Өчигдөр
Суудлын автомашины дугуйнд 27 настай эрэгтэй дарагдсан байсныг эсэн мэнд гаргажээ Өчигдөр
С.Магнайсүрэнг Монгол Улсын ерөнхий аудитороор томиллоо Өчигдөр
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ Өчигдөр
Монгол улс стрессийн түвшнээрээ 197 орноос 106 дугаарт бичигдэж байна Өчигдөр
МОНГОЛЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДРИЙГ “ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСИЙН ТАЛД” УРИАТАЙ ТЭМДЭГЛЭНЭ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нээлт болно Өчигдөр
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав Өчигдөр
ТБХ: Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ Өчигдөр
Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй Өчигдөр
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа 2025/05/07
Халуун ус гурван сарын турш хэсэгчлэн хязгаарлана 2025/05/07