БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулган Улаанбаатар хотноо ирэх долоо хоногт болно


“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулган”-ыг Улаанбаатар хотноо 2024 оны наймдугаар сарын 22-23-ны хооронд буюу ирэх пүрэв, баасан гарагуудад зохион байгуулах гэж байна.

Форумын үндсэн хэсэг нь дараах зургаан сэдэвчилсэн хуралдаанаас бүрдэнэ.

  1. Байгаль орчны үйл ажиллагааг эрчимжүүлж буй эмэгтэй удирдагчид (НҮБ-ын Эмэгтэйчүүд, UNEP)
  2. Тогтвортой ирээдүй: Хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг (ХХААБ, ОУХМ, ДЭМБ)
  3. Жендэрийн тэгш эдийн засаг (НҮБХХ)
  4. Эмэгтэйчүүд, охидыг чадавхижуулахад боловсролын ач холбогдол, түүний үр нөлөө (ЮНИСЕФ, НҮБ-ын Хүн амын сан)
  5. Спорт, урлаг, соёлын жендэрийн тэгш байдал (ЮНЕСКО)
  6. Дижитал эдийн засаг дахь эмэгтэйчүүд (Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, НҮБ-ын ESSCAP)

Үр дүн: Хүлээгдэж буй үр дүнд форумын хуралдаанаас гарсан зөвлөмж бүхий үр дүнгийн баримт бичгийг батална.

Оролцогчид: Форумд төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, сайд нар, олон улсын байгууллага, олон улсын ТББ-ын тэргүүн нар, НҮБ-ын сайн санааны элчин сайд нар, бизнес, урлаг, тамирчид зэрэг бүхий л салбарын эмэгтэй удирдагчид оролцоно.

Дэлхийн хаана ч шударга, хүртээмжтэй, энх тайван, амар амгалан нийгмийг бий болгоход эмэгтэйчүүдийн эрх мэдэл, жендэрийн эрх тэгш байдал чухал. Нөгөөтээгүүр энэ нь 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) биелүүлэх гол хэсэг юм.

Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд 2030 он гэхэд дэлхийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг хангах, эрх мэдлийг нэмэгдүүлэхийг уриалж байна. 1995 онд Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлаас баталсан "Бээжингийн тунхаглал ба үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр"-өөс хойш 29 жил болж байгаа ч хэрэгжилт хангалтгүй хэвээр байгаа аж. Жендэрийн статистикийн мэдээгээр эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй томоохон сорилтуудын дунд шийдвэр гаргах үйл явцад тэдний оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зэрэг багтаж байна.

Жендэрийн тэгш байдалтай дэлхий ертөнцийг бий болгох нь гол зорилго бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд дэлхий нийтээрээ хамтран ажиллах үүрэг, хариуцлагатай юм. Уур амьсгалын өөрчлөлт, ядуурал зэрэг хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал зайлшгүй чухал гэдгийг дэлхий нийт ойлгох шаардлагатай.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэм нь арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхахгүйгээр хүн бүрийн эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэж, дэмжих үүрэгтэй. Цаашилбал, Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны дараахан Эмэгтэйчүүдийн эрх зүйн байдлын комиссыг байгуулсан нь НҮБ энэ чиглэлээр манлайлж, анхдагч байсны нэг илрэл юм.

Монгол Улс үндэстний хувьд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, жендэрийн тэгш байдлыг улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн хүрээнд хөхиүлэн дэмжих үүргийг Үндсэн хуульдаа тусгаж ирсэн. Иймд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхижуулах, жендэрийн тэгш байдал, цаг уурын асуудалд бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэх зорилгоор Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газраас санал тавьсны дагуу Улаанбаатар хотноо 2024 оны наймдугаар сарын 22-23-ны хооронд зохион байгуулах гэж байна.

Монгол Улс уг форумыг түнш орнууд, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана 2 цагийн өмнө
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 5 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна 6 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө 7 цагийн өмнө
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 10 цагийн өмнө
ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 10 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулна 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ Өчигдөр
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо Өчигдөр
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана Өчигдөр
СОШИАЛ ОРЧИН ДАХЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ, ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ, ХУУРАМЧ ХАЯГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Н.Номтойбаяр: Үндэсний их баяр наадам, Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт 2 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн Өчигдөр
Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ Өчигдөр
“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа 2026/07/20