БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ


Гэр, бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2024 онд баталсан “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээ, төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах хүрээнд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг, эх, асран хамгаалагчдыг чадавхжуулах үйлчилгээний загварыг бий болгохоор зорин ажиллаж байгаа юм. Дээрх ажлын хүрээнд “Бага насны хүүхдийн хөгжлийн цогц хөгжил”-ийг дэмжих Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг 10 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Сургуулийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэг ТББ, Хайрын шүхэр НҮТББ-тай хамтран зохион байгуулав

Тус сургалтад хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, сургалт зохион байгуулж, багшлах чадвартай, нийгмийн ажил хийж байсан 35 хүнийг хамруулж, бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх эцэг, эх, асран хамгаалагч олон нийтэд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах үндэсний сургагч багшаар бэлтгэж байна

Цаашид Үндэсний сургагч багшаар бэлтгэгдсэн хүмүүс 21 аймаг, 9 дүүрэгт эцэг, эх, асран хамгаалагчдыг чадавхжуулах чиглэлээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, хэлтсүүдтэй хамтарч 30-аас доошгүй сургалт зохион байгуулах юм.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗУДЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ САЙТАР ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО 9 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө 10 цагийн өмнө
С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой 10 цагийн өмнө
Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна 16 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Театрын урлагийн хөгжлийн оршин тогтнох үндэс ба менежментийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно 16 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна Өчигдөр
Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Өчигдөр
​ Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх НИЙТИЙН ТӨВ-өөс Цахим орчинд хүүхдээ хамгаалах талаар уриаллаа Өчигдөр
Халамжийн тэтгэвэр 600 000 төгрөг болно Өчигдөр
ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, ХЭЛ ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА Өчигдөр
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД “ӨВЛИЙН ИДЭШ” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 94 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цасан шуурга шуурна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намуудын бүлэг хуралдана Өчигдөр
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 2026/11/14
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 2026/11/14
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 2026/11/13
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 2026/11/13
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 2026/11/13