БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Энэ амралтын өдрүүдэд хааж шинэчлэх авто замуудын мэдээллийг танилцуулж байна.


Тодруулбал, аравдугаар сарын 5-ны 23:00 цагаас “Хоум” плазагаас “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг хааж, шинэчлэхээр болжээ. Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 7-ны 06:00 цагт нээхээр төлөвлөжээ.

Харин тус авто замын хойд эгнээг аравдугаар сарын 7-ны 23:00 цагаас 8-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчлэх аж.

Мөн Баянзүрх дүүргийн 17, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Эрдэнэтолгойн уулзвараас Газарчин сургуулийн уулзвар хүртэл авто замыг хааж, хэсэгчилсэн засвар шинэчлэлт хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 6-ны 22:00 цагаас 9-ний 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж засварлана.

“Өгөөмөр” захын уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын урд эгнээг сарын 7-ны өдрийн 23:00 цагаас  9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Ингэхдээ зүүнээс баруун чиглэлийн хойд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг  зохицуулах ажээ.

Чулуун овооны тойргоос “Оргил” худалдааны төв хүртэлх авто замыг хэсэгчлэн, шинэчилнэ. Уг ажлын нэгдүгээр хэсгийг маргааш /2024.10.06/ 23:00 цагаас  8-ны 23:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Харин хоёрдугаар хэсгийг аравдугаар сарын 8-ны 23:00 цагаас 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж тус тус шинэчлэхээр болжээ.

Дээр заасан хугацаанд иргэд, жолооч та бүхнийг өөр зам сонгон замын хөдөлгөөнд орохыг ТЦА-наас сануулав.


2
angry
0
care
1
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2027 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 20 цагийн өмнө
“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА 22 цагийн өмнө
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 22 цагийн өмнө
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө 23 цагийн өмнө
Улаанбаатарт ялимгүй цас орно Өчигдөр
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуурын технологийг танилцуулна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв Өчигдөр
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна Өчигдөр
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/11/19
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА 2026/11/19
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ИМАРТТАЙ ХАМТРАН 3,500 АЙЛ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА 2026/11/19
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 2026/11/19
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 2026/11/18
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/18
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 2026/11/18
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 2026/11/18
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой 2026/11/18
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 2026/11/18
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 2026/11/18