БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төр улсын түшиг тулгуур, түмэн олныхоо нөмөр нөөлөг болсон ахмадууддаа эрүүл саруул, энх тунх, урт удаан наслахын ерөөл өргөе


#МЭНДЧИЛГЭЭ Ахмадын баярын өдрийн тохиолдуулан Шадар сайд С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүлжээ.

Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжил дэвшлийн төлөө залуу халуун нас, бие сэтгэлээ харамгүй зориулж, цэх шулуун нуруугаа бөхийн нумартал хүнд хүчир бүхнийг нь үүрч өнөөдөрт золгуулсан эрхэм буурал ахмад настан, энгүй ачтанууд Та бүхэндээ Олон улсын ахмадын баярын мэнд дэвшүүлье.
Та бүхнийхээ идэрхэн нас, эрмэг хангал зориг, их зүтгэлийн үрээр Монгол Улс тулгаа манаж, туургаа зузаалж, тооноо бат тулж, тотгоо өөд нь өргөж яваа билээ.
Өчигдөргүй өнөөдөр гэж үгүй. Өвөг дээдэс, өтгөс буурлууд Та бүхний бүтээн бий болгож, хүлээлгэн өгсөн эх орон, тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үнэт үйл хэрэг бүхнийг нэр төртэй үргэлжлүүлж, өнгөлөн зүлгэж, улам сайн сайхан цогцолсон нийгмийг үр ачдаа итгэл үнэмшил дүүрэн хүлээлгэн өгөх нь өнөө үеийн бидний ариун үүрэг юм.
Тиймд Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилт, мөрийн хөтөлбөрийн төвд ахмад настнуудынхаа эрхийг хангаж, хөгжлийг дэмжих, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтууд олон тусгагдсан.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гэр бүл, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэхээр тусгасан 65 зорилтын дотор ахмад настнуудад зориулсан тэтгэврийн тогтолцооны шинэчлэл онцгой байр эзэлж байна.
Тэтгэврийн хэмжээг инфляц, хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэхээр заасан. Нийгмийн даатгалын багц хууль батлагдсантай холбоотойгоор 2024 оноос хуримтлалын нэгдсэн сантай болсон. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийг тэтгэврийн нөөц санд байршуулж, тухайн иргэний саналд үндэслэн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтэд хөрөнгө оруулж болох эрх зүйн үндэс бүрдээд байгаа билээ.
Ахмадуудаа хүндэтгэн халамжлах, ая тухтай амьдрах боломж нөхцөлөөр хангах, эрүүл мэндийн чанартай үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, хүн амын дундаж наслалтыг уртасгах зэрэг бодлогыг цогц байдлаар хэрэгжүүлэхэд анхаарч байна.
Улс орны минь өөдлөн дэвжих, өнөд цэцэглэн хөгжих замыг засч, залгамж халаа болсон залуу үедээ сайн үлгэр дуурайлал, сайхан үйл хэргээ өвлүүлэн үлдээсэн мянга мянган ахмад настандаа чин зүрхний гүнээс хайр, талархлаа илэрхийлье.
Төр улсын түшиг тулгуур, түмэн олныхоо нөмөр нөөлөг болсон Та бүхэндээ эрүүл саруул, энх тунх, урт удаан наслахын ерөөл өргөе.
УИХ-ЫН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД САЙНБУЯНГИЙН АМАРСАЙХАН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 15 цагийн өмнө
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 16 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 18 цагийн өмнө
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 19 цагийн өмнө
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 21 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 23 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 23 цагийн өмнө
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо Өчигдөр
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ Өчигдөр
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна Өчигдөр
Д.Цэндсүрэн: Увс аймгийн МАН-ын жирийн гишүүд Ч.Хүрэлбаатарын тонуулч дээрэмчдийн бүлэглэлтэй тэмцээрэй Өчигдөр
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа Өчигдөр
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна Өчигдөр
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО Өчигдөр
Плехановын сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийг тагнуулын байгууллага шалгажээ Өчигдөр
ЗГ: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 2026/11/09
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн 2026/11/09