БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АНУ-ын Юта мужын их сургуулийн ерөнхийлөгч Тейлор Рендалл Ш.Энхийн-Одын гэр бүлийхэнтэй уулзлаа


АНУ-ын Юта мужын их сургуулийн төлөөлөгчид монгол улсад айлчиллаа. Айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-ын Юта мужын сенатын танхимын дарга Стюарт Адамс, Юта мужын их сургуулийн ерөнхийлөгч Тейлор Рендалл нарын тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн иржээ. Тэд Монгол улсын их сургуулиар зочилж, их сургуулийн хурлын танхимд Ш.Энхийн-Одын гэр бүлийхэнтэй уулзжээ. Уулзалтанд Энхийн-Одын аав Монголын сагсан бөмбөгийн ууган гавъяат тамирчин Шаравжамц, ээж воллейболын спортын мастер Эрдэнэ-булган, ах сагсан бөмбөгийн спортын мастер Мөнхийн-Од нар оролцлоо. Ш.Энхийн-Од энэ жил 22 настай. АНУ-ын Юта мужын их сургуулийн Юта Ютис багт тоглож байгаа. Тус сургуулийн ерөнхийлөгч Тейлор Рендалл хэлэхдээ: Энхийн-Одыг манай сургуулийн багт тоглож байгаад маш их баяртай байна. Түүний чадвар маш өндөр бөгөөд манай багын тоглолтын үр дүнд сайнаар нөлөөлнө гэдэгт итгэж байна. Тэр зөвхөн сагсан бөмбөгийн ур чадвар сайтайгаас гадна бусдад нөлөөлөх чадвар өндөртэй, залуучуудад сайн талаараа нөлөөлж чаддаг залуу юм. Би өөрийн биеэр очиж хамтарсан дасгал сургуулилт хийх хүсэлтэй байгаа гэжээ. Юта мужын сенатч болон их сургуулийн ерөнхийлөгч нар монгол улсад айлчлах болсон гол шалтгаан бол “Монголын Майк” буюу Энхийн-Од байлаа хэмээн онцоллоо. Юта мужын төлөөлөгчид МУ-ын томоохон их дээд сургууль зарим байгууллагуудаар орж боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 10 цагийн өмнө
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 11 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 13 цагийн өмнө
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 13 цагийн өмнө
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 16 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 18 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 18 цагийн өмнө
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо Өчигдөр
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ Өчигдөр
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна Өчигдөр
Д.Цэндсүрэн: Увс аймгийн МАН-ын жирийн гишүүд Ч.Хүрэлбаатарын тонуулч дээрэмчдийн бүлэглэлтэй тэмцээрэй Өчигдөр
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа Өчигдөр
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна Өчигдөр
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО Өчигдөр
Плехановын сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийг тагнуулын байгууллага шалгажээ Өчигдөр
ЗГ: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 2026/11/09
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн 2026/11/09