БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ

Г.Оюунтуяа
2026/02/13

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, цэгцлэх зорилгоор өнөөдөр /2026.02.13/ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллав.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 12.6 сая тонн нөөцтэй Хуст уулын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Уг орд нь ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн түүхий эдийн хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой юм.

Төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргүүлэх, нээлттэй сонгон шалгаруулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгав. Мөн цогцолбор байгуулах газрыг яаралтай улсын тусгай хэрэгцээнд авахыг Дархан-Уул аймгийн удирдлагуудад үүрэг болгов. Төслийн үр дүнд 1200 ажлын байр бий болох юм.

Засгийн газар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д валютын нөөц нэмэгдүүлэх хүрээнд 117.0 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг өгсөн. Харин тус компани жилийн гүйцэтгэлээр 173.3 сая ам.доллар төвлөрүүлжээ. Мөн 28.4 мянган тонн ган бүтээгдэхүүн, 2.4 сая тонн төмрийн хүдрийн баяжмал буюу экспортыг 2024 оноос 2.3 дахин нэмэгдүүлжээ.

Г.Занданшатар: Валютын нөөц нэмэгдүүлэх даалгаврыг давуулан биелүүлж, эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн компанийн хамт олонд талархал илэрхийлье. Цаашид хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, нөөц нэмэгдүүлэх үүрэг өгч байна. Мөн үйлдвэрийн концесс тойрсон маргаан Улсын дээд шүүхээр эцэслэгдэж, гэрээг цуцалсан Засгийн газрын шийдвэр хуульд нийцсэн гэж үзсэн учраас ажил урагшлуулахад ямар ч гацаа саад байх ёсгүй.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 33.0 мянган тонн байхаар төлөвлөснөөс 33.6 мянган тонныг үйлдвэрлэж, 102 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Уул уурхайн олборлолтын хэмжээ 2024 онтой харьцуулахад 1.3 сая тонноор өссөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Энхбат: Ханш нээх өдрөөр бурхан болоочийнхоо газар очдог ёс заншил бол хятад соёл 4 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонголоо 21 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн яам махны экспортыг нэмэгдүүлснээс дотоодод махны үнэ тэнгэрт хадаж байна 22 цагийн өмнө
Төв,зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж цасаар шуурна 23 цагийн өмнө
Н.УЧРАЛ ЗАСГАА БҮРДҮҮЛЖ САЙД НАРЫН НЭРСЭЭ ЭЦЭСЛЭЖЭЭ Өчигдөр
НЗДТГ: “uih.mn” сайтад нийтлэгдсэн Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдлийг хуулийн байгууллагад шалгуулна Өчигдөр
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр
УИХ-ын гишүүн А.Ундраа Монголын Ногоон Намын даргаар сонгогдлоо Өчигдөр
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ Өчигдөр
ЭМИЙН САНГУУДАД ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА Өчигдөр
Ховор амьтан агнасан гэмт хэргийг илрүүллээ Өчигдөр
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь Өчигдөр
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: 3333 сурагч “Тусгаар тогтнол ” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина Өчигдөр
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав Өчигдөр
“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө Өчигдөр
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ Өчигдөр
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина 2026/04/02
“Кофе уух“ санал тавьж, аяганд нь 1 сая төгрөг үлдээсэн этгээдийг 3 сая төгрөгөөр торгожээ 2026/04/02