Өнөөдөр болох үйл явдал-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад энэ сарын 3-6-нд албан ёсны айлчлал хийж байна.
09:00 цагт: “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах, эрчим хүчний шилжилтийн хүрээнд олон талт түншлэлийг бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг Төрийн ордны “Сүхбаатар” танхимд болно.
17:00 цагт: Уран бүтээлч С.Мөнгөнзул “Торгоны зам” бие даасан үзэсгэлэнгээ “Б Контемпорари” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээнэ.
18:30 цагт: Монголын Хуульчдын холбооны Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооноос “Амжилтад хүргэсэн алдаанууд” сэдэвт цуврал уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна.