БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ливанд богино долгионы станцууд дэлбэрч 20 хүн амь насаа алджээ


Ливан дахь Хезболла бүлэглэлийн хэрэглэж байсан богино долгионы станцууд лхагва гарагийн орой ээлж дараалан дэлбэрч эхэлжээ.

Ливаны Эрүүл мэндийн яамны мэдээллээр, үүний улмаас 20 хүн амиа алдаж, 450 гарй хүн шархаджээ. Мягмар гарагт Хезболла бүлэглэлийн хэрэглэж байсан пейжерүүд дэлбэрсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 12-т хүрч, тэр дундаа хоёр хүүхэд байна.

Ливанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ долоо хоногтоо багтаан хуралдахаар болжээ.

Ливанд дэлбэрсэн пейжерүүдийг Тайванийн “Gold Apollo” компанитай холбож байгаатай холбогдуулан Тайванийн аюулгүй байдлын албаныхан шалгалт явуулж эхэлсэн тухай арлын батлан хамгаалахын сайд Гу Лисюн мэдэгджээ. Ройтерс агентлагийн эх сурвалж дурдан дамжуулснаар, Израилын тагнуулын “Моссад” алба Хезболла бүлэглэлийн Тайванийн “Gold Apollo” компанид захиалсан таван мянган пейжерт бичил хэмжээний тэсрэх төхөөрөмж суурилуулсан аж. Тайванийн компани дэлбэрсэн пейжерүүдийн загварыг Будапешт хотод байрладаг “BAC CONSULTING KFT” компани боловсруулж, үйлдвэрлэсэн гэж мэдэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА 15 цагийн өмнө
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна 15 цагийн өмнө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 16 цагийн өмнө
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 21 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ УЧИРСАН ХОХИРЛЫГ НАРИЙВЧЛАН ҮНЭЛЖ, НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛНО 21 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд 11:40 цагаас төрийн дуулал нэгэн зэрэг эгшиглэнэ 23 цагийн өмнө
БХ-ын сайд Д.Батлут: Өөртөө зориулж дүрэм зохиож, хувийн үзэмжээр хүндэт харуулаа жагсаа гэхгүй нь ойлгомжтой Өчигдөр
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ, ИРГЭД, МАЛЧДЫН САНАЛЫГ СОНСОЖ БАЙНА Өчигдөр
Э.БАТШУГАР ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ХОРООНЫ 77 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна Өчигдөр
Нийслэлийн бүх өрхийн эмнэлгүүд ирэх амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр
Томуугаар өвдсөн зургаа хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно Өчигдөр
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баавгай орж ирсэн гэх 2 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 129 УДААГИЙН ДУУДЛАГААР 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ Өчигдөр
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ыг тараах ард түмний шаардлага хүргүүлж, мэдээлэл хийнэ Өчигдөр
С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя 2026/10/16