БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

16-ААС ДООШ НАСНЫ ХҮҮХЭД ЦАХИМ СҮЛЖЭЭ АШИГЛАХГҮЙ


Австрали улс 16-аас доош насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглохоор төлөвлөж буйг ерөнхий сайд Энтони Албанез өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр хүүхдүүдийг электрон төхөөрөмжөөс салгаж, тоглоомын талбайд гаргахаа амлаад байна. Олон нийтийн сүлжээний хүүхэд залууст үзүүлэх нөлөөллийг тэр гай гамшиг гэж тодорхойлов.

Хүүхдүүдийн "Facebook", "Instagram", "TikTok" зэрэг платформд нэвтрэх насны доод хязгаарыг тогтоогоогүй байгаа ч 14-16 насны хооронд байх төлөвтэй байна. Чухам хэдэн наснаас эхлэн хязгаарлавал тохиромжтойг олж мэдэхийн тулд ойрын саруудад янз бүрийн арга барилыг турших аж.

Энтони Албанез хэлэхдээ "Би хүүхдүүдийг электрон төхөөрөмжөөс холдож, хөлбөмбөгийн талбай, усан бассейн, теннисний талбайд очсон байхыг хармаар байна. Бодит хүмүүстэй уулзаж, бодит туршлага хуримтлуулаасай гэж хүсч байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нийгэмд хор хөнөөл учруулж буйг бид мэдэж байгаа. Энэ бол гай гамшиг. Олон залууст тулгарсан сэтгэцийн эрүүл мэндийн үр дагавар гэдгийг ч бид мэднэ. Хойшлуулсан өдөр бүр бага насны хүүхдүүд нийгмийн сүлжээний хор хөнөөлд өртөж байна. Насны хязгаарлалтыг хэрэгжүүлэх тухайд технологийн компаниудад найдаж байна" гэжээ.

Энэ өөрчлөлтийг эсэргүүцэгсэд ч байна. Тухайлбал, Квинсландын Технологийн их сургуулийн профессор Даниэл Ангус хэлэхдээ "Нийгэм дэх хэвлэл мэдээллийн нөлөөллийн талаар парламенттай хамтарсан судалгаа хийж, эцсийн тайланг гаргахаас нааш энэ өөрчлөлт нь боломжгүй. Энэ арга ядсан алхам нь хамтарсан судалгаа, хэлэлцүүлгийн ардчилсан зарчмыг алдагдуулж, залуусын дижитал ертөнцөд утга учиртай, эрүүл оролцоотой байх боломжийг хязгаарлан, ноцтой хохироож байна" гэжээ.

Харин Мельбурны их сургуулийн тооцоолол, мэдээллийн технологийн дэд профессор Тоби Мюррей "Ийм хоригийг найдвартай хэрэгжүүлэх технологи байхгүй нь тодорхой" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 11 цагийн өмнө
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 13 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 14 цагийн өмнө
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 15 цагийн өмнө
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 18 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 20 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 20 цагийн өмнө
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо Өчигдөр
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ Өчигдөр
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна Өчигдөр
Д.Цэндсүрэн: Увс аймгийн МАН-ын жирийн гишүүд Ч.Хүрэлбаатарын тонуулч дээрэмчдийн бүлэглэлтэй тэмцээрэй Өчигдөр
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа Өчигдөр
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна Өчигдөр
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО Өчигдөр
Плехановын сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийг тагнуулын байгууллага шалгажээ Өчигдөр
ЗГ: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 2026/11/09
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн 2026/11/09