БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НАЙМДУГААР САРД 34 УЛСЫН 11866 ГАДААДЫН ИРГЭНД ЦАХИМ ВИЗ ОЛГОЛОО


Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч наймдугаар сард гадаадын 5140 иргэнд визийн зөвшөөрөл, 1497 иргэнд виз, цахим визийн evisa.mn системээр 34 улсын 11866 иргэнд виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 2429 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 3923 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 912 иргэний бүртгэлд хасалт хийв.

Түүнчлэн төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн цаг, зардлыг хэмнэx, үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг хотын төвд буюу Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд нэгдсэн байдлаар олгож байгаа бөгөөд өнгөрөгч сард 4913 үнэмлэхийг шинээр хэвлэж, 1524 иргэний үнэмлэхийг олгосон байна.

Цахим үйлчилгээний нэгдсэн системээр 14382 иргэний хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэж, Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгал, бүртгэлийн дугаарын олголт, ашиглалт, оршин суух үнэмлэх олгох, хэвлэх, төлбөрийн буцаалтын асуудлаар нийт 7769 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өглөө. 

2024 оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй 36807 гадаадын иргэн байна. Үүнээс хөдөлмөр эрхлэгч 15895, хөрөнгө оруулагч 4532, гэр бүлийн зорилгоор 4256, цагаач 1879, суралцагч 7830, хувийн бусад зорилгоор 1832,  түр ирэгчээр бүртгэлтэй 7082 гадаадын иргэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө Өчигдөр
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа Өчигдөр
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЭЖ, ХОЛБОГДОХ ДЭД ХОРООДОД ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
​ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД 2026/03/13
Ховд аймагт 6 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ 2026/03/13
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт шүүх ял оноожээ 2026/03/13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа 2026/03/13
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв 2026/03/12
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ 2026/03/12
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна 2026/03/12
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо 2026/03/12
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна 2026/03/12
Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно 2026/03/12
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган болно 2026/03/12
Өнөө шөнө ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна 2026/03/11
Д.Батлут: ЦЭРЭГЖИЛТИЙН ХИЧЭЭЛИЙГ СЭРГЭЭНЭ 2026/03/11
"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо 2026/03/11
Э.Бат-Үүл: Н.Алтанхуягийг улс төрийн захиалгат шүүхэд алдаж болохгүй 2026/03/11
ҮЙЛ ЯВДАЛ: “Нүдний даралт өвчнийг эрт илрүүлье, тууштай хянуулъя” сэдвээр мэдээлэл хийнэ 2026/03/11
Н.Учрал: Жамбын Батмөнхийн үйл хэрэг, үлдээсэн өв бол ард түмний зол жаргал албан тушаалаас үнэ цэнэтэйг илтгэн харуулсан 2026/03/10