БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

И.МАСК: АНГАРАГ РУУ ДӨРВӨН ЖИЛИЙН ДАРАА ЖОЛООДЛОГОТ НИСЛЭГ ХИЙНЭ


“SpaceX” компанид зохион бүтээсэн “Starship” сансрын хөлгийг хоёр жилийн дараа Ангараг гараг руу хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд тус гараг руу анхны жолоодлогот нислэгийг дөрвөн жилийн дараа хийнэ гэж Илон Маск мэдэгджээ.  

“Starship” хөлгийг Ангараг руу илгээснээр гараг дээр газардах технологийг боловсруулах ажээ. “Хэрэв амжилттай газардаж чадвал тус гараг руу дөрвөн жилийн дараа анхны жолоодлогот нислэгийг үйлдэнэ” гэж И.Маск Х сүлжээнд бичжээ.

“Үүний дараа Ангараг руу хийх нислэгүүдийг геометрийн прогрессоор эрчимтэй үйлдэх болно. Бидний зорилго бол 20 жилийн дотор хот байгуулах явдал юм” гэж тэрбээр бичсэн байна. И.Маскийн хэлснээр, ийм хотыг байгуулахын тулд Ангараг гарагт ачаа хүргэх зардлыг одоогийн нэг тонн тутамд 1 тэрбум ам.доллар байгаагаас 100 мянган ам.доллар хүртэл бууруулах шаардлагатай ажээ. “Тиймээс технологийн тухайд 10 000 дахин боловсронгуй байх ёстой. Энэ бол маш хэцүү, гэхдээ боломжгүй зүйл биш" гэж тэрбээр хэлээд “SpaceX” компани "дахин ашиглах боломжтой" анхны пуужингийн угсрааг бүтээж, түүнийгээ олон удаа ашиглах боломжтой болгосныг дурджээ.  “Starship” бол гараг хоорондын нислэгт зориулагдсан сансрын хөлөг юм.

Уг хөлөг нь урьд өмнө бүтээсэн сансрын хөлгүүдээс хамгийн том нь бөгөөд 150 тонн ачаа тээвэрлэх чадалтай. “Starship”-ийг Сар, Ангараг гараг руу хүн болон ачаа хүргэх зорилгоор зохион бүтээсэн бөгөөд тус хөлөгт зориулж 33 хөдөлгүүр бүхий хэт хүнд даацын “Super Heavy” зөөгч пуужинг бүтээжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард “SpaceX” компани гурав дахь удаагаа “Starship”-ийг туршсан юм. Туршилтын үеэр пуужин сансарт гарсан гэж тус компани мэдээлсэн боловч дэлхийн агаар мандалд буцаж орох үед “Starship”-ээс дохио ирэхээ больсон тул пуужингийн эхний угсраа газардаж чадаагүй гэж CNN суваг мэдээлж байв. И.Маск хүнийг "олон гаргийн төрөл зүйл" болгон хувиргахыг мөрөөддөг гэж урьд нь мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сард “Super Heavy” пуужингийн хурдасгуурыг турших нислэгийн бичлэгийг твиттерт нийтлэхдээ тэрбээр "Starship” нэг л өдөр биднийг Ангараг руу аваачна гэж бичиж байв. "Хэзээ аваачих вэ гэсэн нэгэн хэрэглэгчийн асуултад хариу өгөхдөө И.Маск дараагийн 5 жилд аваачиж магадгүй бөгөөд "хамгийн өндөр магадлалтай" нь дараагийн 10 жилд тохиолдох болно гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 8 цагийн өмнө
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа Өчигдөр
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА Өчигдөр
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ Өчигдөр
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Өчигдөр
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө Өчигдөр
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа Өчигдөр
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна Өчигдөр
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11