БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Элэгний хорт хавдартай хүмүүсийн тоо 2050 он гэхэд дэлхий даяар хоёр дахин нэмэгдэнэ

С.Жамъяаннацаг
2025/08/04

Элэгний хорт хавдар нь дэлхийд зургаа дахь түгээмэл хавдар бөгөөд өнөөгийн чиг хандлага үргэлжилбэл шинэ тохиолдол жилд 870,000-аас 1.52 саяд хүрнэ гэж Lancet сэтгүүлд нийтлэгдсэн Дэлхийн Хорт Хавдрын Ажиглалтын Төвийн (Global Cancer Observatory) мэдээлэлд дурджээ.

Мөн энэ нь бүх хавдрын дотроос гурав дахь хамгийн олон хүний аминд хүрдэг өвчин бөгөөд 2050 он гэхэд жил бүр 1.37 сая хүний амь насыг авч одохоор байна.
Гэсэн ч элэгний хорт хавдрын гурван тохиолдлын хоёр нь урьдчилан сэргийлэх боломжтой гэж олон улсын мэргэжилтнүүдийн баг хэлжээ.
Эрсдэлт хүчин зүйлүүд нь:

  • Архины хэрэглээ
  • Гепатитын вирус
  • Илүүдэл жинтэй холбоотой элгэнд өөх хуримтлагдах эмгэг, буюу MASLD (өмнө нь NAFLD гэж нэрлэгддэг байсан)

Судалгаанд өгүүлснээр, гепатит B ба C вирус нь 2050 онд ч элэгний хорт хавдрын гол шалтгаан хэвээр байх төлөвтэй байна. Уг судалгаа Дэлхийн Гепатитын Өдрөөр нийтлэгдсэн юм. Гепатит B вирусаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь төрсний дараах вакцин боловч вакцинжуулалтын хамрагдалт Африкийн Сахарын өмнөд хэсэг зэрэг буурай орнуудад хангалтгүй хэвээр байна.
Хэрэв энэ байдлыг өөрчлөхгүй бол 2015-2030 оны хооронд гепатит B 17 сая хүний аминд хүрнэ гэж судалгаанд анхааруулжээ. Архины хэрэглээ 2050 он гэхэд элэгний хавдрын нийт тохиолдлын 21 хувийг эзлэх төлөвтэй байгаа нь 2022 оны түвшнээс хоёр нэгж хувиар өссөн үзүүлэлт юм.
Илүүдэл жинтэй холбоотой элгэнд өөх хуримтлагдах MASLD өвчнөөс үүдэлтэй хорт хавдар ч мөн 11 хувьд хүрч нэмэгдэхээр байна гэж судлаачид тооцоолжээ. Энэхүү томоохон судалгаа нь элэгний хорт хавдартай холбоотой бүх нотолгоог нэгтгэж, "дэлхий нийтээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг" онцолсон гэж зохиогчид нь мэдэгдэв.
Мэргэжилтнүүд АНУ, Европ болон Азийн орнуудад тэр дундаа таргалалт болон чихрийн шижинтэй хүмүүст MASLD өвчний аюулын талаар анхааруулж, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон дурджээ.

facebook

0











0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
САЙД Ц.ИДЭРБАТ: ДЭЛХИЙН ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ МОНГОЛ МАЛЧИД ХОРШИН БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ ТЭЖЭЭЛ ТАРИАЛЖ БАЙНА 3 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэхээс татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо 4 цагийн өмнө
ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ФОРУМЫН МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА 6 цагийн өмнө
“Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлэг зохион байгууллаа 6 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЛЭЭ 7 цагийн өмнө
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг иржээ 8 цагийн өмнө
ЗГ: 2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина 8 цагийн өмнө
УИХ-ын БОХХААБХ-ны дарга М.Мандхай Хяналтын сонсголтой холбогдуулан газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа 11 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 13 цагийн өмнө
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна 13 цагийн өмнө
БАЙГАЛЬ ЭХ, СОЁЛЫН ӨВИЙГ ТУНХАГЛАСАН НОГООН БҮСИЙН СОЁЛ УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО 14 цагийн өмнө
COP17 хурлын Ногоон бүсэд Улаанбаатар хот хөгжлийн төслүүдээ танилцуулж байна 14 цагийн өмнө
“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажиллаж байгаад Японы талд талархаж буйгаа уламжиллаа Өчигдөр
Б.Мөнхтамир: Бэлчээр бол малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэс Өчигдөр
СОР17: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлнэ Өчигдөр
ЦУОШГ: Маргааш Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орно Өчигдөр
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ Өчигдөр
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно Өчигдөр
УРГАЦЫН УРЬДЧИЛСАН БАЛАНС ТОДОРХОЙЛОХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Э.БАТШУГАР: COP-17-ЫН ҮЕЭР ОРОЛЦОГЧДОД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ХҮРГЭХ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр